УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЗТХ-ийн сайд нарын хэн нь үнэн ярив

Зам тээврийн сайд нарын Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн замын нээлтийн талаар дараах зүйлүүдийг ярив.

Гурав хоногийн өмнө /2023.11.03/-нд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Ирэх оны тавдугаар сар гэхэд Дарханы замын ажил бүрэн дуусна. Гэхдээ удахгүй энэ замыг бүрэн буюу дөрвөн эгнээгээр нь нээнэ. Ингэснээр хоёр талдаа дөрвөн эгнээгээр чөлөөтэй зорчих боломжтой болно" хэмээсэн.

Гэтэл өчигдөр /2023.11.06/ ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар "Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хөдөлгөөнийг дөрвөн эгнээгээр нээхээр замчид ажиллаж байна. Иргэдэд амласан ёсоор 2023 оны арваннэгдүгээр сарын 10-ны дотор хөдөлгөөнийг нээнэ. Замын хэвтээ тэмдэг тэмдэглэгээг хийж дууссан, маргааш /2023.11.06/ замын босоо тэмдэглэгээнүүдийг хийж дуусна. Ингээд цаад хугацаа лхагва юм уу пүрэв гарагт дөрвөн эгнээгээр зорчуулахаар ажиллаж байна" хэмээжээ.

Одоогоор Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын асфальтан хучилт бүрэн дууссан гэж хэлэхэд хэцүү. Учир нь "Дөрвөн эгнээгээр хол явахгүй, байсхийгээд л хоёр эгнээ рүү шилжиж орох нь хэтэрхий их. Дээрээс нь тэмдэг тэмдэглэгээ байхгүйгээс осол гарч байгаа" гэдгийг жолооч, зорчигчид хэлж буй юм. Тэгэхээр ЗТХ-ийн Дэд сайдын "энэ сарын 10-нд дөрвөн эгнээгээ нээнэ", ЗТХ-ийн сайдын "тавдугаар сард замын ажил бүрэн дуусна" гэж буй зөрүүтэй ойлголтууд үүсэв.

Н.БЭХНЭМЭХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 6, 2023 12:13

Монголын төр энэ мэт өлөн царайлсан муриачин новшнуудаар дүүрсэн байх

Ард
Ард
11 сар 6, 2023 12:14

Арай хүлээгээд авчихгүй байлгүй дээ. Замын з�##�гаа гэж аймаар юмнууд байх юм . Машин эвдээд , шидэгдчих шахдаг. Яагаад өндөр нам цутгаад байдаг юм бол? Бид өвөл цас цэвэрлэх гэж бөөн лайтай учирдаг. Замын голоор тавьсан тэр бетон ха�##�т ямар хэрэгтэй юм бэ? Цас хунгарлаад, х�##�ьтиргаа үүсгэнэ, зам нарийсна. Амьдр�##� дээр замд х�##�ьт зүүрмэглэх үе зөндөө л гардаг. Тэр үед бетон ха�##�тыг шууд очиж мөргөөд осол гарах магадл�##� их юм биш үү. Тэр гай дагуулах бетон ха�##�тыг авч хаях хэрэгтэй

Зочин
Зочин
11 сар 6, 2023 22:54
Reply to  Ард

Гоё цас хунгарладаггүй газар амьдар л даа ккк

Мөнгөө
Мөнгөө
11 сар 6, 2023 13:38

Юу нь өөр байгаан бараг адилхан л агуулагатай юм бнашдээ м�##�аа

Бямбацогт сайдад
Бямбацогт сайдад
11 сар 6, 2023 13:47

5 шарын баруун т�##�д нүүлгэсэн баруун чиглэлийн автобусны вокз�##�ыг шууд 22 т буй тээврийн нэгдсэн төв рүү нүүлгэнэ үү? ОДОО толгойт, орбит, тахилт чиглэлийн замын түгжрэл хэрээс хэтэрсэн. ВОКЗАЛ руу орох , гарах хөдөлгөөн түгжрэлийг бий болгоод удлаа. ТА нарын энэ сонголт буруу байна. ВОЗКАЛАА нэгмөсөн 22 рүү нүүлгэх хэрэгтэй.

Иргэн
Иргэн
11 сар 6, 2023 16:23

Угаасаа л түгжрээд зогсдог л байсан шүү дээ. Яаж харуулъя гэхээрээ утгаа �##�ддаг хэлэх хэлэхгүйгээр доромжилдог хүмүүс хэрээс хэтэрч байна. Шинэ 22 - ын тийшээ болгочихвол г�##�зуурчих байлгүй.

Хариу
Хариу
11 сар 6, 2023 16:08

Энэ ёстой тамын ажил болсон шүү. Хэдэн жил ухантаж байгаа билээ. 4 эгнээ болтол хугацаа орно доо. Болоогүй харагдаж байсан

Naran
Naran
11 сар 6, 2023 23:59

Ulsiin komiss 2024 onii 5 r sard huleen awah baih.odoo bol tur neej baigaa biz.Iim umaa oilgohgui mulguu setguulch bna daa huurhii

Холбоотой мэдээ

Back to top button