1.3 тэрбум төгрөгөө төлсөн Т.Мөнхбаярыг 27 саяар торгохоор шийдвэрлэжээ

Төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр тэргүүтэй зургаан хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долоо хоногийн өмнө /2023.11.01/ хэлэлцэж эхэлсэн.
Тэгвэл шүүхээс дараах шийдвэрийг гаргажээ.
Т.Мөнхбаярт ЭХ-ийн 22.4-2-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 27 сая төгрөгөөр,
Б.Жаргалсайханд ЭХ-ийн 22.4-2-т зааснаар НАТЭ-ийг 6 жилийн хугацаагаар хасаж, 27 сая төгрөгөөр,
Б.Баттулгад ЭХ-ийн 22.4-2-Т зааснаар 5 жилээр эрх хасаж, 10 сая төгрөгөөр,
Б.Пунцагбалжирт ЭХ-ийн 22.4-2-т зааснаар 5 жилээр эрх хасаж 5 сая 400 мянган төгрөгөөр,
П.Энхтүвшин, Т.Бүрэнбадрах нарыг ЭХ-ийн 22.5-1-т зааснаар тус бүр 2 жилээр эрх хасаж 4 сая төгрөгөөр торгох ял оногдуулсэн байна.
Б.Жаргалсайхан, Б.Баттулга,Б. Пунцагбалжир нарын ЭХ-ийн 18.6-1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө Т.Мөнхбаяр 1.3 тэрбум төлсөн, Б.Жаргалсайхан 1.3 тэрбум төлөхөөс 458 сая төгрөгийн хөрөнгийг улсын орлого болгосон, 100 сая төгрөг төлсөн, 831 сая төгрөг төлөөгүй үлдсэн.
Хэргийг нэхэн сануулбал, Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт оршдог Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг хувийн аж ахуйн нэгж эзэмшиж байсныг цуцалж, өнөөгийн УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй хүмүүс очин тусгай хамгаалалтад авч, төрийн өмчийн “Эрдэнэс силвер ресурс” компани байгуулан шилжүүлснийг уншигчид санаж буй. Гүйцэтгэх захирлаар нь Т.Мөнхбаяр хэмээх “Империал гоулд майнинг” ХХК-ийг удирдаж байсан нэгнийг томилсон билээ. Гэвч тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгохын тулд ихээхэн хэмжээний хахууль хясан боогдуулж авсан хэрэгт холбогдсон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөдөлмөрийн баатар хүн хулгай хийж болохгүй ээ.Хийсэн хэргийг нь тодорхой бичдээ.Ял нь хөнгөдсөн бна
.
хөдөлмөрийн
хулгайыч
нохой
мөнхбаяр
Эрүүгийн гэмт хэрэг хийсэн бол төрийн дээд шагн�##�уудыг нь хурааж байгаачээ
Ерөнхийлөгчөө гэмт хэрэгтэн Мөнхбаярын хөдөлмөрийн баатар цолыг хураагаачээ. Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон байна. Гэмт хэрэгт хэрэгтний энгэрт баатарын �##�тан соёмбо Сүхбаатар жанжины одон гял�##�зах буруу. Хулгай хийж мөнгө идсэн авилг�##� авсан хүнийг шагнасан юм шиг харагдаж байна.
Авлигчдыг өршөөхгүй гэсэн яасан бээ. Манай авлигачинмшүүх хуулийг эсрэгээр хэрэгжүүлж бна даа
Сэтгүүлч юм бол эх сурв�##�жаа тавьж байгаачээ. Энэ бүх мэдээллийг хаанаас авч өрж бичсэнийг нь хүмүүс мэдэх эрхтэй биз дээ.
bravo mongoliin shuuh.udahgui ard tumen avilagch shuuhchidiig humruh sain tsag ireh baih oo.
танк оруулагчийн хөдөлмөрийн баатрууд, гавьяатууд бүгд шийтгүүлээд байгаа юм уу?
Hudulmuriin Baatar tsol uguul luivarchin bolgodog MAN iinhan
хариуцлага тооцож ЯЛЫГ.нь
ӨГӨӨЧЭЭ.Мөнх Эрдэнэд
ЯЛ өгсөн шигээ ЯЛЫГ НЬ
үүрүүлээчээ.хууль хүн бүрт
тэгш үйлчилэх ёстойшдээ
ШҮҮХ ПРОКУРОР.нараа
болоочээ.шударга.бай.
Хүн �##�аагүй л бол шоронд суулгаж татвар төлөгчийн мөнгөөр тэжээх шаардлагагүй хохирлыг төлүүлэх арга хэмжээ авч байх нь зүйтэй.Японд нийт гэмт хэргийн 4%-д хорих ял оноодог.
Эрх мэдэлтнүүд тэрбум наядаар нь хулгайлах гэмт хэрэг үйлдээд төлбөрөө төлөөд ялгүй.Жирийн иргэд арван мянган төгрөг хулгайлсан ч бай хоригдох ялтай.Монгол улсад нэг хууль үйлчилдэг юм уу хүн хүнд нь тааруулсан олон хууль үйлчилдэг юм уу.
их наядын Нүүрснийхэн яагаад үлдээд байдаг юм бол?
ЦАГААН ЗАХТАНГУУД ИЙНХҮҮ МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ҮНЭН ТОГЛОЖ БАЙНАА ТЭР ИХ МӨНГИЙГ САМАРСАН ГАЧААЛДАГЧ НАР ЯЛ АВАХГҮЙ ЮМАА ЖИРИЙН ХУЛГАЙЧ БОЛ ӨДИЙД 25 ЖИЛ ЧААЦАН БАЙГАА МӨНГӨТЭЙ ХҮНИЙ ӨМНӨ УЛНЫХ БОЛДОГ МОНГОЛЫН ШҮҮХ БРАВО
Украины араас ч явж байна шүү. Яана даа хэний аманд орж нутаггүй болох бол доо...
Хаха ямарч ялгүй гоё хуультай зөвхөн нам дагасан өлөн хулгаач авилгач пялдагаууддаа ял өгдөггүй үйлчилдэг хууль шүү маягиин хатуу ялтай болгохгүй бол монгол сөнхөн тодорхой энэ шимэгч хорхоонууд нам дагаж сүргээрээ баяажиж дууслаа