УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Спикер уурсаж, төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийн санал хураалтыг удирдсангүй

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн /2023.11.08/ нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж гурав дахь хэлэлцүүлэг рүү шилжүүлсэн.

Энэ үеэр УИХ-ын дарга ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн санал хураалтыг удирдахгүй гэдгээ илэрхийлж, чуулганы хуралдаанаа орхин гарсан юм.

Тодруулбал, Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн төсөвт 212 төсөл арга хэмжээг дахин шинээр нэмж санхүүжүүлэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд тус төсөл арга хэмжээнүүд нь Төрийн Хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж байна хэмээн үзэж ийн үг хэлсэн.

Тэрбээр, "Төрийн хяналтын тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 20-р зүйлд заасан зөрчилтэй хууль бид баталж болох юм уу гэсэн асуулт үүсэж байна л даа. Үүнийгээ засаж залруулахгүй бол хуулийн зөрчилтэй санал хураалт явуулах нь надад ёсзүйн хувьд хүнд байна. Д.Тогтохсүрэн дарга үүн дээрээ тайлбар өгвөл сайн байна. Тоогоо зассан ч, Байнгын хороон дээрээ засах учиртай. Тиймээс энэ санал хураалтад би оролцох бололцоогүй. Л.Мөнхбаатар дарга аа та хурал удирдчих. Би санал хураалт явуулж чадахгүй" хэмээсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 9, 2023 12:38

Ухаан орох юм аа.

Зочин
Зочин
11 сар 9, 2023 12:46

Ингэж хууль зөрчсөн асуудлыг их хур�##� бат�##�в�##� уг асууд�##� цэцэд очоод унаж таарна даа. Нэг дэх хэлэлцүүлэг явагдаад өнгөрсөн байхад төсвийн байнгын хороон дээр төсвийг дахин зад�##�ж хууль зөрчсөн байна.

Зочин
Зочин
11 сар 9, 2023 15:22

Ха ха МАН ын цайрсан өлөн хулгайчууд жүжиг тавьж поплрч буй царай

Зочин
Зочин
11 сар 9, 2023 16:47

Mash zuv, turuusuu es zvitei bwal uls oron hugjinu shvdee

Холбоотой мэдээ

Back to top button