Гадаад мэдээДЭЛХИЙ

Пабло Пикассогийн зураг 139 сая ам.доллароор зарагджээ

Алдарт зураач Пабло Пикассогийн 1932 онд урласан бүтээлийг Нью-Йорк хот дахь “Sotheby’s” дуудлага худалдааны газар 139 сая ам.доллароор зарсан байна. “Femme a la Montre” буюу Цагтай Бүсгүй нэртэй тус зураг дуудлага худалдаагаар орохоосоо өмнө 120 сая ам.доллароор үнэлэгдэж байсан аж.

Цагтай Бүсгүй зураг Пикассогийн хоёр дахь хамгийн өндөр үнэтэй зарагдсан бүтээл боллоо. Түүний хамгийн үнэтэй зарагдсан бүтээл нь 179.3 сая ам.доллар хүрсэн “Les Femmes d’Alger” буюу Алжиерын Эмэгтэйчүүд юм.

Пикассо 1881 онд Испанийн Малага хотод төрж, Барселонад өссөн билээ. Тэрбээр 1904 онд Парис хот руу нүүж 20-р зууны хамгийн алдартай, нөлөө бүхий зураачдын нэг болсон.

80 гаруй жилийн хугацаанд Пикассо 150 мянга гаруй уран бүтээл туурвисан юм. Тэрбээр карьерынхаа явцад олон янзын хэв маяг туршин зураг зурсан. Пикассо “Кубизм” нэртэй хэв маягийг уран зургийн ертөнцөд нэвтрүүлсэн хүмүүсийн нэг гэдгээрээ алдартай.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 10, 2023 10:53

neg toroliin mongo ugaalt

Зочин
Зочин
11 сар 11, 2023 12:31

negen toroliin soliorol

Холбоотой мэдээ

Back to top button