Нийгэм мэдээ

Малчид малаа дундын зуучлалгүй арилжлаа

Хүнс, хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын махны холбоо, Аргалант сумын ЗДТГ дэмжлэгээр “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХК амьд малын төвлөрсөн арилжааг зохион байгуулав. Амьд малын төвлөрсөн арилжааг нээж “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батсайхан үг хэллээ.

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн “Ложистикийн төв”-д зохион байгуулагдсан тус арилжаанд 1200 орчим толгой бог мал арилжаалагдахаар бүртгэгдсэн байна.

Дундын зуучлалгүйгээр малчин, үйлдвэрийг холбосон амьд малын төвлөрсөн арилжаанд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын малчин өглөөний 9 цагт 110 толгой бог мал үйлдвэрт шууд борлуулж эхний арилжааг хийжээ. Мөн арилжааны үеэр малчдад үйлдвэрийн үнээр малын тэжээл борлуулсан аж ахуй нэгж бүх бүтээгдэхүүнээ борлуулсан амжилттай байгаа юм байна.

Хөдөө аж ахуйн бирж малчид, хоршоодын арилжаанд оролцох оролцоог нэмэгдүүлэхээр тээврийн зардлын тодорхой хөнгөлөлтийг газар дээр нь шийдвэрлэсэн нь малчдад дэмжлэг болсныг онцолж байлаа.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button