Гадаад мэдээДЭЛХИЙ
Дэлхийн хамгийн үнэтэй виски 2.7 сая ам.долларын үнэтэй

Дэлхийн хамгийн эрэлттэй, ховор виски Лондон хотноо дуудлага худалдаагаар орж 2.7 сая ам.долларын үнэ хүрсэн байна. Маккалан брэнд 60 жилийн өмнө үйлдвэрлэсэн тус виски нь дэлхийн хамгийн үнэтэй виски болж байгаа юм.

Худалдааг зохион байгуулсан “Sotheby’s” вискиг 930 мянгаас 1.4 сая ам.долларын үнэ хүрнэ гэж таамаглаж байжээ. “AFP” агентлаг мэдээлснээр тус Маккалан 1926 нэртэй виски 2.7 сая ам.доллар хүрснээр дуудлага худалдаагаар орж хамгийн их үнэ хүрсэн согтууруулах ундаа болсон байна.
“Sotheby’s” компанийн захирал худалдаа эхлэхээс өмнө тус вискинээс багахан амсаж үзсэн аж. Тэр “Би өчүүхэн дуслыг л амталсан. Үнэхээр баялаг, яг л төсөөлж байсан шиг хатаасан жимс, мод, маш их амт мэдрэгдсэн. Гайхалтай” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.