НҮБ: Украинд нас барсан энгийн иргэдийн тоо 10 мянга давлаа

НҮБ-ын Хүний эрхийн оффис 2022 оны хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш Украинд алагдсан энгийн иргэдийн тоо 10 мянга давсан гэж мягмар гарагт /2023.11.21/ мэдээлжээ.
Украинд буй НҮБ-ын хүний эрхийн баг тус улсад олон тооны хянагчтай ажиллаж байгаа. Гэхдээ баримт цуглуулах ажил явагдаж байгаа тул нас барагсдын тоо үүнээс хамаагүй өндөр байх магадлалтай гэж тус баг үзэж буйгаа онцолсон юм.

Тухайлбал дайны эхэнд Мариуполь хотын төлөөх тулааны үед оршин суугчид энгийн иргэд алагдсан тохиолдол их гарсан гэж мэдээлсэн билээ. Үүнтэй ижил үйл явдлууд дээр хүний эрхийн баг баримт, нотолгоо цуглуулж байгаа аж.
Баримт цуглуулж, хянах үйл явцыг ахалж буй Даниелле Белл “Арван мянган энгийн иргэн нас барсан нь Украины хувьд аймшигтай үйл явдал. ОХУ-ын Украины эсрэг эхлүүлсэн дайн одоо 21 дэх сардаа орж байна. Мөн урт хугацааны дайн болж хувирах эрсдэл бий. Ингэвэл энгийн иргэдэд учрах хохирол, зовлонг төсөөлөхийн аргагүй” гэж хэлжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөрсөдөө амьд ха�##�т болгосоншдээ пзданууд
2 жил шахам хугцаанд Дайтаж байгаа гэхэд манай зам тээврийн болон бусад ш�##�тгаанаар өөд болоочидоос нээх хол илүү үрэгдээгүй юум биш үү