Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын шүүх “хүн алж үзмээр санагдсан” гэсэн эмэгтэйд бүх насаар хорих ял оноолоо

Өнгөрсөн тавдугаар сард БНСУ-ын Бусан хотод 23 настай Жон Юү Жон нэртэй эмэгтэй хүний аминд зэрлэгээр хүрсэн хэрэг гарсан. Тэрбээр баривчлагдсаныхаа дараа цагдаа нарт хүн алж үзмээр санагдсан болохоор хөнөөсөн гэж тайлбар өгсөн юм.

Тэгвэл түүнд Бусан хотын шүүх бүх насаар нь хорих ял оноосон байна. Хэрэг үйлдэхдээ сэтгэцийн болон бие махбодын эмгэгтэй байсан гэх түүний мэдэгдлийг шүүх хэрэгсэхгүйд тооцжээ.

Мөрдөн шалгах явцын үед Жон Юү Жон байцаагч нарт “Би хохирогчийг алсан нь үнэн. Гэхдээ тэр үхлээс буцаж ирээд надтай ярилцсан” гэж хэлсэн байна. Ийм учраас эрүүгийн сэтгэл судлаачид түүнийг сэтгэц мэдрэлийн хувьд тогтворгүй гэх үндэслэлээр зөөлөн ял тогтоолгох зорилготой байж магадгүй гэж таамагласан юм. Шүүх үүнийг нь хэрэгсэлгүй бүх насаар нь хорих ял оноов.

Жон Юү Жон өөртэй нь ямар ч холбоогүй эмэгтэйг 111 удаа хутгалж, цогцсыг нь мөчилсөн. Үсог их сургуулийн гэмт хэрэг судлаач профессор Бэ Сан Хү “Ганцаараа удаан амьдрах үед Жон Юү Жонд психопат зан авир үүссэн бололтой. Тэр жинхэнэ амьдрал, цахим ертөнц дэх аллагын түүхүүдийг ялгахаа больсон байх магадлалтай” гэж ярьж байсан юм.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 24, 2023 14:18

Хаа газрын заваан мэдээлэл чирч ирж цацаад битгий Монголын нийгмийг улам бараан болгоод байгаач

Зочин
Зочин
11 сар 24, 2023 14:37
Reply to  Зочин

Солонгосын бузар �##�лага, бузар өшөө ав�##�тын мэдээ кино цацахаа болиоч, Монголчууд бид өөр ахуй өөр соёл өөр ёс зүйтэй улс шүү

Ядцан газар
Ядцан газар
11 сар 24, 2023 14:47

iim sonin het hertsgii uildeltei medeeg yagaad mongoliin niigem emzeg baihad niitleed baidagiin? Buyandorjoo!!!

Зочин
Зочин
11 сар 24, 2023 15:27

Б. БУЯНДОРЖОО ЧАМД ЭНЭ МЭДЭЭ ИХ ТААЛАГДААД АВЧИРЧ ОРЧУУЛЖ ТАВИА ЮУ ЗАВААН ГАЖ НОВШ ВЭ ЧИ ӨӨРӨӨ

Зочин
Зочин
11 сар 24, 2023 17:50

z generation

Bibi
Bibi
11 сар 25, 2023 10:39

Delhiid dyylian tarisan hereg. Zuv shiidej

Зочин
Зочин
11 сар 26, 2023 18:53

АЛНААСАА ГАШИЛСАН БУДАА ҮМХИЙРСЭН КИМЧИ ХАНХЛУУЛСАН БЫСДА ЭНД ЯМАР ХАМААТАЙ ЮМ ЗҮГЭЭР Л ОРХИ

Холбоотой мэдээ

Back to top button