Гадаад мэдээДЭЛХИЙ

Хамас 17, Израил 39 хүн нэмж суллав

Бямба гарагийн байдлаар /2023.11.25/ Израил 78, Хамас 41 хүнийг суллаад байсан. Тэгвэл ням гарагт /2023.11.26/ Хамас 13 Израил, гурван Тайланд, нэг Орос иргэнийг нэмж суллажээ.

Үүний хариуд Израил 39 хоригдлыг сулласан байна. Тэдгээр Палестин иргэний 33 нь өсвөр насны хүүхэд байсан юм. Харин Хамасын сулласан хүмүүсийн дунд 4 настай Израил, Америк иргэншилтэй Абигэйл Эдан багтсан аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хэвлэлийн бага хурлын үеэр Эданыг “Тэр охин төсөөлшгүй зүйлс туулсан” гэж хэлжээ. Солилцооны дараа, ням гарагийн орой Хамас мэдэгдэл хийхдээ байлдааныг зогсоох хугацааг сунгах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.

Израил болон Хамас бүлэг өнгөрсөн лхагва гарагт /2023.11.22/ хүрсэн тохиролцооны дагуу байлдааныг түр зогсоох хугацаа өнөөдөр дуусна. Катар, Египет болон АНУ-ын албан тушаалтнууд гал зогсоох хугацааг сунгахаар ажиллаж байгаа аж. Мөн Израилын дайны парламент ням гарагийн орой хуралдахдаа Хамастай хийсэн түр тохиролцоог сунгах талаар хэлэлцсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button