Гадаад мэдээДЭЛХИЙ

Лхагва гарагт Израил 30, Хамас 16 хүн суллажээ

Израил болон Хамас бүлэг зургаа дахь өдрөө хүмүүс солилцлоо. Лхагва гарагт /2023.11.29/ Израил 14 эмэгтэй, 16 хүүхэд буюу 30 хүнийг шоронгоос сулласан байна. Харин Хамас 10 Израил, 2 Орос, 4 Тайланд иргэн буюу 16 хүнийг хүлээлгэн өгчээ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2023.11.24/ хоёр тал байлдаанаа зогсоон барьцааны хүмүүсийг хоригдлуудаар сольж эхэлсэн. Тус тохиролцоог даваа гарагт хоёр өдрөөр сунгасан юм. Ийм учраас гал зогсоох тохиролцоо пүрэв гарагийн /2023.11.30/ 07:00 минутад (Израилын цагаар) дуусна. Одоо тэнд шөнийн 04:00 цаг өнгөрч байгаа.

Израилын чөлөөлсөн Палестин иргэд

Байлдааныг зогсоох хугацааг сунгах тал дээр ажиллахаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Израилд лхагва гарагаас пүрэвт шилжих шөнө газардсан байна.

Тэрбээр Израил хүрэх замдаа Бельги улсын нийслэлээр дайрч өнгөрөхдөө “Ирэх хоёр өдрийг харахад бид барьцааны хүмүүсийг нэмж суллан, гал зогсоох хугацааг сунган, хүмүүнлэгийн тусламжийг үргэлжлүүлэхийн тулд чадах бүхнээ хийн болно” гэж хэлжээ.

Хэд хэдэн эх сурвалж “CNN” агентлагт Хамас өнөөдөр суллах хүмүүсийн нэрсийг явуулсан тохиолдолд гал зогсоох хугацааг сунгана гэж хэлсэн байна. Харин Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Сүүлийн хэдэн өдөр “Израил барьцааны хүмүүсийг суллах ажлыг явуулсны дараа байлдаанаа үргэлжлүүлэх үү” гэх асуулт их сонсогдох боллоо. Миний хариулт бол ямар нэгэн эргэлзээгүй тийм” хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters, CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button