УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Б.Пүрэвдорж гишүүн С зөвшөөрлийн авлигыг лаа барьж зогссон юм шиг мэдэж байна, гэрчээр дууддаг юм уу"

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.30/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нүүрсний түр хороонд оруулах, сонсголд гэрчээр ч дуудахаа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Олон жил засагласан хоёр намд янз, янзын үл бүтэх улсууд байдаг. Нийтээрээ төрийг үзэн ядах хандлага руу явж байна. Ерөнхий сайд сая мэдээлэл хийхдээ Ч.Сайханбилэг, 49 хувь зэргийг ярьж байна. Шударга шүүхээр шүүлгэх ёстой. ЖДҮ, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан, төмөр зам, нүүрсний. Энэ хулгайнууд 2016 оноос хойш төр барьж байгаа МАН-тай холбоотой. Бүх хулгай МАН-ын цагаан байр руу очно. Нүүрсний хулгайн 40 их наяд гэх тоо үнэн. Би гаргаад өгч болно. Нүүрсний хулгай гэдэг чинь ерөөсөө л тээврийн хулгай шүү дээ. 2018 оноос өмнө 29 км газарт 3 саяар тээвэр хийдэг байсныг 120 сая төгрөг болгож хулгай хийсэн" гэлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: Уг нь нүүрсний түр хороонд Б.Пүрэвдорж гишүүн байх ёстой. Нам нь түр хороонд оруулахгүй байгаа бололтой. Би тэгж бодож байна. Хөгжлийн банк, нүүрсний сонсголд ч оруулсангүй. Б.Пүрэвдорж гишүүн бүр тодорхой ханш яриад байгаа байхгүй юу. Эсвэл гэрчээр дуудмаар юм уу. Авлигын яг тодорхой тоо яриад байгаа. С зөвшөөрөл дээр хэдэн төгрөгийн авлига үүссэн болохыг хажууд нь лаа бариад харж байсан юм шиг юм яриад байна. Түр хорооны хяналт шалгалтын явцад С зөвшөөрлийг олгож байгааг харахад бүртгэл, хяналт муутай. Тэгээд материал ирүүлэхгүй байгаа. Манай намын Засгийн үед томилгоотой хүмүүс байгаа. Эзэн нь хамгаалаад байдаг юм уу, эсвэл эрдээд байдаг юм уу. Бүгдийг нь гэрчээр дуудна. Хоёр дахь сонсгол дээр АН-ынхан өөрсдөө гайхах байхаа даа. Харин битгий болиорой гэж хэлээрэй. Манай намынхныг битгий хамгаалаарай" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 30, 2023 17:44

Сургаар яллаж болохгүй ш дээ

Зочин
Зочин
12 сар 1, 2023 09:14
Reply to  Зочин

Б.Энхбаяр ч популист болжээ.Бас ичиж үхмээр юм.ХБ ны хэрэг дээр мөн ч их ханх�##�заж байв.Тэгээд сүүлд БЗЗС гаас мөнгө авсан аа мартсан нь илчлэгдэж мөн ч хурдан төлж билээ.БЗС ил болоогүй бол төлөх ч үгүйхулгайч нь д�##�д байх байсан даа

Зочин
Зочин
11 сар 30, 2023 17:58

АЙМААР ИХ ГАЧААЛДАЦГААХ ЮМАА ИНГЭЖ ХУДЛАА ЖҮЖИГЛЭХЭЭР ИЧИХ ЗОВОХ МЭДРЭМЖ ТӨРДӨГГҮЙ ЮМ УУ? ЭЗЭН ХОЛБОГДОГЧ НЬ МАШ ТОДОРХОЙ ХУЛГАЙ ЛУЙВРЫГ ИНГЭЖ ӨӨГШҮҮЛЖ ПОПОРЧ ҮЛ БОЛМОЙ ЭНЭ ОЛОН СҮРЖИГНЭЖ НИЙГЭМД ЦАЦСАН ХЭРГҮҮДИЙГ АРД ТҮМЭН БОЛОМЖОО ХУЛГАЙЛУУЛСАН Ч ЗӨВ ШИЙДЭЭСЭЙ ГЭЖ ХАРЖ Л БАЙГААШТ ОДОО МАН СОНГУУЛЬД ЯЛАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЧИХЛОО.ЯАНА ДАА МИНИЙ МОНГОЛ ДАХИН ДӨРВӨН ЖИЛ ДАРЛАЛ ДОРОМЖЛОЛЫГ ТЭСЭХ БОЛОВ УУ? ХЭЦҮҮ ДЭЭ БЫСДА ГЭЖ

Холбоотой мэдээ

Back to top button