Гадаад мэдээДЭЛХИЙ

Парист зэвсэгтэй этгээд хүмүүс рүү халдаж нэг жуулчны аминд хүрчээ

Бямба гарагийн /2023.12.02/ орой Эйфелийн цамхгийн ойролцоо мэс болон алхаар зэвсэглэсэн этгээд хүмүүс рүү халдан нэг жуулчны аминд хүрч, хоёр хүнийг гэмтээсэн байна. Тус хэргийг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон террорист халдлага хэмээн буруушаасан юм.

Цагдаа нар халдлагын дараа 26 настай эрэгтэйг баривчилсан байна. Терроризмын эсрэг прокурор Жан-Франсуа Рикард ням гарагт /2023.12.03/ халдлагын талаар мэдэгдэл хийхдээ хэрэгтэн бичлэгийн өмнө “Islamic State” террорист бүлгэмд үнэнч байхаа амласан байсан гэжээ.

Харин Дотоод хэргийн сайд Жералд Дарманин мэдээлснээр сэжигтэн цагдаа нарт Газын зурвас дахь асуудалд уурлаж байгаа гэж мэдүүлэг өгсөн байна. Хэрэгтэн Афганистан, Палестинд маш олон Лалын шашинтай хүмүүс амь үрэгдэж байгаад уурласан гэж хэлсэн аж.

Дарманин нэмж хэлэхдээ хэрэгтэн 2016 онд террорист халдлага төлөвлөсөн хэргээр дөрвөн жилийн хорих ял сонссон гэсэн юм. Мөн сэтгэцийн эмгэгтэй байсан тул Францын аюулгүй байдлын алба түүнийг хяналтын жагсаалтад нэмсэн байжээ.Израил, Хамасын дайны улмаас сүүлийн үед Исламын террорист халдлага нэмэгдэж магадгүй гэж Европын аюулгүй байдлын албан тушаалтнууд анхааруулаад байсан билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 4, 2023 17:48

Парист ялангуяа Эйфелийн цамхгийн орчинд аюултай газар

Холбоотой мэдээ

Back to top button