УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос #1 | Ж.Бат-Эрдэнэ: ТУЗ, ИТХ, засаг дарга нар инээлдээд суух юм. Ард түмэн тэнэг биш

Нотлон баримтыг шинжлэн судлах түр хорооны хуралдаан эхэллээ. “Нүүрсний сонсгол” тодотголоор олон нийт илүү сайн мэдэж буй. Энэ сонсголын эхний шат орон нутгийн Тавантолгой ХК-ийн асуудлыг судална. Эхний сонсголын эхний өдөр /2023.12.04/ 62 хүн гэрчээр дуудагдсан. Мэдээллийг нэг дороос хүргэж байна.


ҮДЭЭС ХОЙШИХ СОНСГОЛ:

НЭМЭЛТ: 17.15 цаг

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Борлуулалтын үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд дотор та нарын өөрсдийн чинь компани байна шүү дээ. Д.Бат-Эрдэнэ гишүүнээс менежментийн хэрэгжилтийг асууя гэж бодож байсан. Өөрөө хариулчихлаа. Хажууд чинь инээлдээд суугаад байгаа ТУЗ-ийн болон засаг дарга нар. Бид та нарыг муу үзэх гээд байгаа юм биш. Хуулийн зөрчил байна л гэж асуугаад байгаа юм. Ард иргэд, нутаг орны чинь хүмүүс бүгд харж байгаа. Ард түмэн тэнэг биш шүү дээ. Та нарын яаж хариулж байгааг чинь хараад инээгээд сууж байгаа. Хуулийн дагуу асууж байгаа юмыг хууль бусаар хариулаад байгааг чинь харж байгаа.

УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа сууж байх шиг байна. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг. Эрх ашгийн зөрчилтэй гэгдэж байгаадаа тайлбар хэлээч" хэмээлээ.


НЭМЭЛТ: 17.00 цаг

-С.Ганбаатар: Манай эхнэр онлайн худалдааны компани байгуулж байсан. Нүүрстэй холбоогүй-

УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн дүү Ж.Батбаяр, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нар нэгдмэл ашиг сонирхолтой гэх компаниуд дунд нэрлэгдэв. "Болор-Аграмба" ХХК 4.5 сая метр куб хөрсний ажил гүйцэтгэж, 22.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан талаар шинжээч тайлбарласан.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Д.Баярмаа гэдэг хүнтэй миний хань өөр нэг компани байгуулсан юм шиг байна. Онлайн худалдааны компани байгуулж байсан. Үнэн. Ямар ч нүүрстэй холбоогүй. 2018 онд би УИХ-ын гишүүн биш байсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа амьдралаа бодъё гээд найзуудтайгаа хамтарч эхлүүлсэн. Хоёр жилийн өмнөөс УБЕГ-т компанийн хувь эзэмшигчээс гаръя гэдэг бичиг өгсөн ч одоо хүртэл хэрэгжүүлэхгүй байгаа" хэмээлээ.

Харин Түр хорооны дарга УБЕГ-аас ирүүлсэн дараах мэдээллийг танилцуулсан юм. "Онлайн худалдаа, автомашин тээвэрлэх, худалдаанч зуучлал, гадаад худалдаа" гэсэн үйл ажиллагааны чиглэлтэй "Ворлд плас файв" ХХК-д Б.Тунгалаг хувь эзэмшдэг.


НЭМЭЛТ: 16.00 цаг

-Ж.Батсуурийн дүү, С.Ганбаатарын эхнэр Д.Бат-Эрдэнэтэй нэгдмэл сонирхолтой-

"Нэгдмэл сонирхолтой этгээдүүд" хэмээн онцолсныг Д.Бат-Эрдэнэ буруушаасан. Тэгвэл сонсгол даргалагч Б.Энхбаяр "Нэгдмэл сонирхолтой этгээдүүд"-д ямар компаниуд багтаж, Д.Бат-Эрдэнэтэй хэрхэн хамаатаж байгаа талаарх шинжээчийн дүгнэлтийг танилцуулав.

"Ингүүмэл энх ХХК": Гавъяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар хувь эзэмшдэг. Мөн "Ханбогд проперти" ХХК-г эзэмшиж байгаа. Энэ компанид Д.Бат-Эрдэнэ хувь эзэмшдэг.

"Эрдэнэт цэций хайрхан" ХХК: Хувь эзэмшигч нь Наранцэцэгийн Амгалан. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч. Н.Амгалантай Д.Бат-Эрдэнэ "Цэцийн хөгжил Хадгаламж зээлийн хоршоо"-г хамтран эзэмшдэг. Мөн "Цэцийн нутаг", "Шандын хүлэг" ХХК-ийг эзэмшдэг.

"Ёлын домог" ХХК: 2016 онд 576,2 сая төгрөгийн ажил хийсэн. Д.Бат-Эрдэнэ, Р.Сэддорж, Н.Амгалан, Ц.Доржсүрэн, ТУЗ-ийн гишүүн Ц.Мөнхдэлгэр нар хувь эзэмшдэг. Өмнө нь эл компанийг Намжилын Батсайхан эзэмшиж байсан. "Цэцийн хөгжил Хадгаламж зээлийн хоршоо"-г бүгд хамтран эзэмшиж байсан.

"Бадрах од өгөөж" ХХК: 38 тэрбум төгрөгийн олборлолт хийсэн. Очирын Оюунбатынх. О.Оюунбат нь Сэмбээжавын Мөнхжаргал, Лхагвын Нямжав нартай "Дэм Итгэл" ХХК-ийг эзэмшдэг.

"Говьтүрүү" ХХК: 2018-2022 онд 80 тэрбум төгрөгийн олборлолтын ажил хийсэн. Лүймэдийн Одгэрэл идэвхтэй хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ТУЗ-ийн гишүүн Эрдэнэ-Очир, Мөнхбат, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Түмэнбаяр, Ш.Баянбат, Батаа, Хүрлээ, Н.Энхбат, Золжаргал гэсэн хүмүүс байна. Өмнө нь 20 хувийг эзэмшиж байсан Намдагийн Хүрлээ "Эрхэмсүлд монгол" ХХК-ийг Б.Эрдэнэ-Очиртай хамтран эзэмшдэг. Намдагийн Хүрлээгийн "Өмнэгдэл" ХХК-нд ИТХ-ын төлөөлөгч нар болох В.Мөнхбат, Б.Батаа, Х.Түмэнбаяр, Н.Энхбат, Золжарга 7 хувийг эзэмшдэг.

"Ёл ази" ХХК: Бараадуузийн Батаагийнх. Б.Батаа нь "Өмнэгдэл" ХХК-иар дамжуулан дээрх ИТХ-ын төлөөлөгч нартай холбогддог. "Агромастер" ХХК-иар Банзрагчийн Нарантуяатай, "Нутгийн гоёо" ХХК-иар Лачингийн Батчулуунтай, "Уужимговь" ХХК-иар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ТУЗ-ийн гишүүн Бямбацогтын Эрдэнэ-Очиртой холбогддог. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ТУЗ-ийн 13 гишүүн холбоотой байна.

"Уужим-Од" ХХК: Бямбацогтын Эрдэнэ-Очирынх. Тус компанид "Өмнэгдэл" ХХК-ийн хувь эзэмшигчид холбогддог. УИХ-ын гишүүн асан Намсрайн Амарзаяатай "Гэгээн говийн залуус" ТББ-аар холбогдож байна.

"Их говийн их уул" ХХК: Баторгодолын Мөнхбаясгалан, Пунцагдоржийн Баярмаа нарынх. "ОБ капитал" ХХК-ийг Жамцын Отгонбаяртай хамтран эзэмшдэг.

"Хавцгайт их хайрхан" ХХК: 26 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Даваасүрэнгийн Ангар "Новел фанд" ХХК-ыг УИХ-ын гишүүн асан Амаржаргалын хүү Анартай хамтран эзэмшдэг.

"Язгууртны говь" ХХК: Ваанчигийн Насанбатынх /Ваанчигийн Мөнхбатын дүү/.

"Болор-Аграмба" ХХК: 2014-2021 оны хооронд 4.593.6 мянган мерт/куб талбайд ажил гүйцэтгэсэн байна. Тус компанид 22 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Үүсгэн байгуулагч нь Д.Баярмаа. Тэрбээр, "Эн Жэй Ди" ХХК, "Монголзам групп" ХХК, "Ворлд плас файв" ХХК, "Эгэл цагаантүрүү" ХХК, "Улаанцав хөгжлийн холбоо" НҮТББ-ыг эзэмшдэг. Харин нэгдмэл ашиг сонирхолтой этгээдээр УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн дүү Ж.Батбаяр, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нар нэрлэгдэж байна.


НЭМЭЛТ: 15.30 цаг

-Д.Бат-Эрдэнэ: Би энэ яваа насандаа худлаа хэлж, хулгай хийж байгаагүй-

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Дэлгэц харж байгаа энэ компани ингэсэн тэгсэн гэж дүгнэлт хийх үнэхээр боломжгүй. Өнгөрсөн хугацаанд жижиг таван толгой буюу орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн хувьцаа 14 мянга дахин өсжээ. Ингээд бодохоор хувьцааг хэрхэн өгөөжтэй болгох вэ, тодорхой тоо баримттай хэлж өгөөч гэж УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнээс асууя.

Үдээс өмнөх сонсголд УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ ирээгүй байсан. Улмаар үдээс хойших сонсголд ирж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ: "Өнөөдрийн нүүрсний сонсголыг их ач холбогдолтой гэж үзэж байна. 2022 оны зургаадугаар сарын 2-ны өдөр миний бие болон 25 гишүүн нэгдэж УИХ-ын дарга Г.Занданшатарт нүүрсний сонсгол зохион байгуулах тогтоолын төсөл өргөн барьж байсан. Энэ хүрээнд нүүрсний сонсгол сонсох, тулгамдсан асуудал ярих эрхзүйн орчин бүрдэж байна.

Эхний ээлжинд миний нутгийн намайг гурвантаа сонгосон Өмнөговьчууд. Тэнд 15 уурхай байдаг. Энэ бүх уурхайнууд Монголын эдийн засгийг авч явдаг. Гадаад экспортын 93 хувийг уул уурхай бүрдүүлдэг. 90 хувийг нь Өмнөговийн уурхайнууд бүрдүүлдэг. Өнөөдөр энэ асуудлыг хөндөж байгаа нь сайн хэрэг. Бодитой ажил.

Саяхан улсын төсөв баталсан. Өмнөговь аймагт хамгийн бага буюу 33 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Өмнөговьчууд хэзээ ч "бага төсөв баталлаа" гэж гоншгонож байгаагүй. Өмнө нь Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн хувьцаа Монголын хөрөнгийн бирж дээр үнэгүй байсан. "Тавантолгой транс" гэж компани байгуулаад хамгийн анхны экспортыг хийсэн. Эхлээд 5 ам.доллар байсан. 8, 10, 15 ам.доллар болсон. Тэгээд өдий зэрэгтэй болж байна.

Энэ индэрийг ашиглаад өмнөговьчууддаа баяр хүргэе.

Монголын эдийн засгийг тэлэх асуудлыг Өмнөговийн уурхай хийж чадсанаар би бахархдаг. Манай аймгийг хоёр бус таван гишүүн УИХ-д төлөөлж суух ёстой. Өмнөговь аймгийн өмчит компани хөрөнгийн бирж дээр үнэгүй байсан. Би 1990-2004 онд Монголын Хөрөнгийн Бирж үнэт цаасны салбарт ажилласан. 1995 онд хөрөнгийн бирж дээр 476 компани анх гарахад 50-д нь би өөрийн гэсэн хөрөнгө оруулалт хийсэн.

Тиймээс би Өмнөговийн компанийн хувьцааг яаж өсгөх талаар анхаарлаа хандуулж байсан хүний нэг. Энэ компанийн зах зээлийн үнэлгээ нь 700 гаруй тэрбум, нэгж хувьцаа нь 13,500 төгрөг болсон. 

Нүүрсний сонсголын хянан шалгах түр хорооны гишүүдийн ажлыг хүндэлж байна. Гэхдээ зарим мэдээлэл худал, гүтгэлгийн шинж чанартай байгааг онцгой анхаарах хэрэгтэй. Өнөөдөр энэ сонсголыг монголын ард түмэн үзэж байна. Нэгнээ муулж Монгол хөгжих юм уу. Нам гэсэн маск доор хэцүү байдалд орж байна.

Шинжээчийн дүгнэлтэд хандаж хэлэхэд, олборлолтын асуудал байна. Би компани удирдаж, мөнгө төгрөг өсгөж явсны хувьд зардлыг багасгах ёстой гэсэн байр суурь баримталсан. Ингэж байж улс орны эдийн засаг ашигтай байдаг. Хамгийн хямд үнээр хөрс хуулалтууд хийж байсан. Том машинтай том компаниуд ордоггүй байсан. БЭТ томилогдсоноос хойш Улаанбаатарын том компаниуд орж, үнийг өсгөсөн. Үүнийг шалгасан.

Өмнөговьчууд надтай холбогдсон. Намайг гишүүний хувьд өмнөговийнхонтой уулзуулахгүй байгаа ч би ярьж хөөрдөг. 1937 оны хэлмэгдүүлэлтийг яагаад санагдуулав гэж ярьж байна. УИХ яагаад хүн айлгах, байцаан шийтгэх хэв маягтай болчхов оо. Яагаад нэгнийгээ айдсаар барих гээд байгаа юм. Шалгаж болно гэхдээ дараагийн алхмаа зөв бодож байж шалгах хэрэгтэй. Намайг "Ёлын домог", "Энгүүн Мойл" гэх олон компанитай хамааралтай гэж бичсэн байна. Энэ бол ор үндэсгүй гүтгэлэг шүү. Олон нийтийн дунд ор үндэсгүй гүтгэлэг хийж байгааг шинжээчид анхаараарай.

Өмнөговийнхон надад итгэдэг, зөвлөгөө авдаг. Энд дандаа миний дүү нар байна. Би зааж сургаад, зөвлөгөө өгөөд явуулдаг. Энэ хүмүүс өнөөдөр айдастай байна. Би энэ насандаа худлаа хэлж, хулгай хийгээгүй. Айлгах, нухах, гүтгэх гэсэн асуудал байж болохгүй" хэмээлээ.


ҮДЭЭС ӨМНӨХ СОНСГОЛ:

НЭМЭЛТ: 13.40 цаг

-Р.Сэддорж: "Тавантолгой" ХК өнгөрсөн хугацаанд 560 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг өгсөн-

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж сонголд гэрчээр оролцож буй Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугиртай холбогдуулан дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Тэрбээр "Тавантолгой орд газар 1966 оны морин жил анх үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Одоогоор Тавантолгойн бүлэг орд дээр гурван аж ахуй нэгж ажилладаг. "Эрдэнэс Тавантолгой" ХК 68,500 га талбайтай. "Энержи Ресурс" 2,900 га талбайтай. Орон нутгийн өмчийн оролцоотой "Тавантолгой" ХК 216 га талбай дээр үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийн 2300 хувьцаа эзэмшигч Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан эзэмшсэн. Энэхүү компанийг хөрөнгийн бирж маш сайн мэднэ. 1 тонн нүүрснээс хамгийн өндөр татварын улс эх орондоо төлдөг. Ногдол ашиг маш сайн өгдөг. Өнгөрсөн хугацаанд 560 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг өгсөн. Үүнээс 286 тэрбум төгрөгийг Өмнөговь аймагтаа өгсөн" хэмээн хэллээ.


НЭМЭЛТ: 13.00 цаг

-"Ажнай" Д.Бат-Эрдэнэ, "Бэрэн групп"-ийн Б.Мөнхтөр нар дундаа хоёр компанитай-

Орон нутгийн жижиг "Тавантолгой" ХК-ийн 16.31%-ийг "Шандас импекс" ХХК эзэмшдэг. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд, Ж.Сүхбаатар нар асуулаа. "ГХО компани нь хаана байдаг, ямар бүртгэлтэй юм бэ" гэлээ.

Үүний задаргааг шинжээч дараах байдлаар тайлбарлав.

"Шандас импекс" ХХК нь: Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 2008 оны цахим системд бүртгэгдсэнээс хойш 89,391 хувьцааг эзэмшсэн. "Ээрмэл" ХХК-тай нэг эзэмшигчтэй гэсэн мэдээлэл ирүүлсэн.

Сонсгол даргалагч Б.Энхбаяр нэмээд: "Шандас импекс" ХХК 1997 онд байгуулагдсан. Үүсгэн байгуулагч нь С.Мөнхжаргал гэдэг хүн. Эцсийн өмчлөгчийн бүртгэл байхгүй. Гүйцэтгэх захирлаар Б.Сэмбээжав гэдэг иргэн ажиллаж байгаа. 50%ийн хувьцаа эзэмшигч нь "Word Resources" ХХК". "Шандас импекс" ХХК нь "Ариггал" ХК, "Шандастранс" ХХК-ийг эзэмшдэг. "Шандас импекс" ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Мөнхжаргал "Эвсэг" ХХК-ийг үүсгэн байгуулсан. Мөн "Шадар хөтөч" ХХК, "Кашмер холдингс" ХХК, "Содгүрэн" ХХК-иудад бүртгэлтэй" хэмээн танилцууллаа.

"Тавантолгой" ХК-ийн 51 хувь нь Өмнөговь аймгийн иргэдийн мэдэлд байна.

"Ажнай" Д.Бат-Эрдэнийн "Тавантолгой" ХК дээрх хувь эзэмшлүүд:

"Тавантолгой транс" ХХК-ийг үүсгэн байгуулсан. Эхлээд 100 хувь эзэмшиж байгаад 20 хувийг Д.Дагвадорж, 10 хувийг Д.Хуушаан нар эзэмшдэг болсон. "Ажнайкорпораци" 70 хувийг эзэмшиж байна.

"Бэрэнметалл" ХХК хориг тавигдсан төлөвтэй байна. Эцсийн өмчлөгч нь "Ажнайкорпораци", "Бэрэн групп", "Поло металлс" Д.Бат-Эрдэнэ, Ц.Батбаяр, "Бэрэн групп"-ийн Б.Мөнхтөр нар. Тус компанийн гүйцэтгэх захирлаар Л.Бямбадорж, М.Цэлмэг, Ц.Батбаяр, Г.Баттулга нар бүртгэлтэй байсан.

Тост тосон бумба НҮТББ: 2015 онд байгуулагдсан. Үүсгэн байгуулагч Д.Бат-Эрдэнэ, А.Баяржаргал, Д.Батхүү, С.Даваахүү, Г.Гангамаа, Н.Галаахүү, С.Батжаргал, Н.Энхбүрэн нар. Эцсийн өмчлөгч Д.Бат-Эрдэнэ.

"Шанх амазон сан" ХХК: 2019 онд үүсгэн байгуулагч Д.Бат-Эрдэнэ, Б.Билгүүн, Б.Бадраа, Ө.Мөнхтайван, П.Уянга.

"Ханбогд проперти" ХХК: Үүсгэн байгуулагч Т.Ганболд. Эцсийн өмчлөгч Д.Бат-Эрдэнэ, Гавъяат дасгалжуулагч Х.Болдбаатар.

Бэрэнстийл ХХК: Үүсгэн байгуулагч нь "Бэрэн групп", "Эм Эс Эм" ХХК. Эцсийн өмчлөгч нь "Ажнайкопораци" Д.Бат-Эрдэнэ. "Бэрэн групп", "Тавантолгой транс" ХХК.

"Баянговь нутаг ҮТП" ХХК: Үүсгэн байгуулагч Х.Амарсайхан. Эцсийн өмчлөгч Д.Бат-Эрдэнэ. Гүйцэтгэх захирал Б.Төгсжаргал. Эцсийн өмчлөгч "Тавантолгой транс" ХХК бүртгэлтэй байна.

"Эрхмүүн лакшри" ХХК: Үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Д.Бат-Эрдэнэ. Гүйцэтгэх захирал Д.Чанцал.

"Лайфтайм капитал менежмент" ХХК: Үүсгэн байгуулагч Ж.Цэдэнрагчаа. Эцсийн өмчлөгч Д.Бат-Эрдэнэ. Гүйцэтгэх захирал Д.Чанцал.

"Монгол поло клуб" ХХК: Үүсгэн байгуулагч "Ажнайкорпораци" ХХК. Эцсийн өмчлөгч Д.Бат-Эрдэнэ. Гүйцэтгэх захирал Г.Ганчимэг.

"Азианложистик тийм" ХХК: Үүсгэн байгуулагч нь Монгол экспресс ХХК, Тавантолгой транс ХХК, Ландэкс ХХК, Тав ХХК. Эцсийн өмчлөгч Д.Бат-Эрдэнэ.

"Тэнгэрлэг эх орон" ХХК: Үүсгэн байгуулагч нь "Тавантолгой транс" ХХК, эцсийн өмчлөгч Д.Бат-Эрдэнэ, Г.Анхбаяр нар. Гүйцэтгэх захирал Г.Анхбаяр, Д.Дагвадорж, Т.Баясгалан. Хувьцаа эзэмшигч "М Си Эс Венчерс" ХХК, Г.Анхбаяр, А.Дөлгөөн.

"Шанхай ажнай" ХХК: Үүсгэн байгуулагч В.Насанбат. Эцсийн өмчлөгч В.Насанбат, Г.Эрдэнэцэцэг, Ж.Чулуунбат, Н.Гансүрэн нар. Д.Бат-Эрдэнэ 100 хувь эзэмшиж байгаад Т.Нармандах руу 100 хувь шилжүүлсэн.

"Капитронбанк хаалттай" ХК: Үүсгэн байгуулагч Билли Лим Сим Пау, О.Энхбаатар. Эцсийн өмчлөгч Д.Бат-Эрдэнэ. Гүйцэтгэх захирал Б.Үүрцайхбаатар. Хувьцаа эзэмшигч Д.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбаяр, Д.Мөнхсайхан, Ч.Амарбаатар, Билли Лим Сим пау, Б.Мэдрээ.

Гурвансайхан интернэшнл ХХК: Үүсгэн байгуулагч Д.Бат-Эрдэнэ, Ч.Жаргалсайхан, Ц.Даваацэрэн. Эцсийн өмчлөгч Ч.Жаргалсайхан, Ч.Батжаргал, Ч.Буянжаргал. Гүйцэтгэх захирал Ж.Уянга.


НЭМЭЛТ: 12.30 цаг:

-Т.Доржханд: Д.Артаг гэдэг хүн яаж гүйцэтгэх захирлаар томилогдчихов-

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: "2009 оноос хойш Өмнөговьчууд эзэмших учиртай 51 хувиа алдчхаад байгаагаа хэр ойлгож байгаа юм бол. Д.Сугир даргаас асууя. Хүмүүсийг томилсон протоколууд ер байхгүй байна гээд байгаа. Яагаад 51-ийн хувиа дандаа 49 талд өгөөд байсан юм бэ. Нүүрсний зарах ёстой үнээсээ доогуур үнээр худалдаад байхад ИТХ юу хийж байсан юм. "Үнэ нэмэгдүүл" гэдэг удирдамж өгч байсан уу, ТУЗ-дөө" хэмээлээ.

Өмнөговь аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга Л.Батчулуун: Тухай бүрт өгч байсан чиглэлийг санахгүй байна. Д.Сугир даргын яриад байгаа зүйлийг гадаад зах зээлийн үнэ гэж ойлгож байна. Үнэ нэмэх чиглэлийн тухай бүрт өгч байсан байх.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Тавантолгой ХК-ийн 16.31% эзэмшдэг "Шандас импекс" ХХК ямар учиртай юм бэ. ААН юм уу хувь хүмүүс юм уу. Жижиг Тавантолгойд томилсон БЭТ-ийн хугацаа дуусчихсан уу. Д.Артаг гэдэг хүн яаж гүйцэтгэх захирлаар томилогдсон бэ. Аль нэг намын төлөөлөл үү.

Гүйцэтгэх захирал Д.Артаг: 2023 оны зургаадугаар сарын 09-ний ТУЗ-ийн хурлаар гүйцэтгэх удирдлагаар ажиллаж эхэлсэн. Гуравдугаар сарын 01-нээс компанид ажиллаж эхэлсэн. Эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй" хэмээн хариуллаа.


НЭМЭЛТ: 12.00 цаг

-Б.Бадраа: Д.Бат-Эрдэнэтэй 2000 онд олимпиад зохион байгуулах үеэрээ танилцаж байсан-

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа: Д.Бат-Эрдэнийг 2000 оноос хойш л танина. Би нэгдүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхад математикийн олимпиад хамтран зохион байгуулахдаа танилцаж байсан.

Сонсгол даргалагч Б.Энхбаяр: Д.Бат-Эрдэнийн үеэл Б.Түвшинбаярыг хэр сайн таних вэ?

Б.Бадраа: Сайн танина. 2008 онд аймгийн Засаг даргаар сонгогдоод ажиллаж байхад Б.Түвшинбаяр 2009 оноос аймгийн ЗДТГ-ын даргаар ажилласан. Өмнө нь Баяндалай суманд мөн хамт ажиллаж байсан. 2016-2019 онд ажиллаж байсан С.Мөнхбаярыг ч танина.


НЭМЭЛТ: 11.35 цаг

-Д.Сугир: ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнийг тавьснаас хойш Тавантолгой ХК-ийн орлого буурсан-

Өмнөговь аймгийн ИТХ төлөөлөгчөөр ажиллаж байсан С.Сугир "Ажнай" Д.Бат-Эрдэнийн талаар анхаарал татах дараах зүйлсийг ярив.

Тэрбээр, "ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнийг тавьснаас хойш Тавантолгой ХК-ийн орлого буурсан. Гурван жил ТУЗ-ийн даргаар ажиллахдаа БНХАУ-ын талд нүүрсний үнийг 25 ам.доллароос нэг ч төгрөгөөр нэмэгдүүлээгүй. Энэ хугацаанд 14 сая тонн гаруй нүүрс 25 ам.доллароор экспортод гарсан. Багадаа ядаж 70 ам.доллароор зарах боломж байжээ. Хувийн Тавантолгой транс компанидаа л ашиг олж байх юм бол орон нутгийн 51 хувьд ашиг олох тухай асуудал байхгүй. 2019 он гэхэд нүүрсний нэг тонн тутмыг нь 70 ам.доллароор худалддаг болсон" хэмээлээ.


НЭМЭЛТ: 11.30 цаг

-Г.Шүрэнхишиг: Алга болсон бичиг баримтууд аймгийн архивт байгаа-

Түр хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Ганболд "Маш олон бичиг баримт дутуу байна. Энэ асуудалд нягтлан бодогч хариулт өгөх үү?" гэлээ. Энэ асуултыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр дэлгэрүүлж, "Ихэнх бичиг баримт байхгүй байна. Танайх яг компани мөн үү. Энэ асуудалд тайлбар өгнө үү" гэлээ.

Үүнд "Тавантолгой" ХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишиг "Компанийн архивын мэдээллийг ярьж байх шиг байна. Бид аймгийн архивт өгсөн. Өмнөговь аймгийн архивын газар байж байгаа" гэлээ.

Дараа нь УИХ-ын гишүүн Г.Ганболд дэлгэрүүлэн, "2009 онд 51 хувь буюу орон нутгийн төлөөллийн зөвлөлд Г.Сугир гэж хүнийг томилоод, хоёрхон хоногийн дараа тэр тогтоолоо хүчингүй болгож. Улмаар 49 хувь талын төлөөлөл болох Д.Бат-Эрдэнийг аймгийн Засаг даргын орон тооны бус зөвлөх гэдэг нэрээр оруулсан байна. Ингэхээр компани 100 хувь 49 хувь талын мэдэлд орно шүү дээ. Ингэхдээ та юу бодож байсан бэ?" хэмээн тухайн үед Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Л.Батчулуунаас асуулаа.

Л.Батчулуун "Тухайн үед юу болсныг нарийн ширийн санахгүй байна. ИТХ-д хэн нэг субъект асуудал оруулж ирдэг. Тэр асуудлыг хэлэлцдэг. Тэр дагуу л, асуудал журмаараа явсан" гэж хариуллаа.


ЭХЛЭЛ: 10.54 цаг

-Р.Сэддорж хамгийн өндөр буюу 353.9 сая төгрөгийн урамшуулал авсан-

Хуралдааны эхэнд шинжээч мэдээлэл өглөө.

Мэдээллээс анхаарал татах хэсгийг хүргэе.

Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2009 оны тогтоолоор Тавантолгой ХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцох орон нутгийн төлөөллийг ИТХ төлөөлөгч С.Сугираар томилсон. Хоёр өдрийн дараа тогтоолоо хүчингүй болгож, Д.Бат-Эрдэнэ болгосон.

2009.01.16-нд ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж эхэлсэн. Энэ нь жижиг хувьцаа эзэмшигчийг орон нутгийн өмчийн төлөөллөөр томилсноороо хууль зөрчсөн.

ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирлыг 51 хувь эзэмшдэг Өмнөговь аймгийн ИТХ-ын саналаар шийдвэрлэх ёстой ч 2009.05.01-нээс 49 хувийн талаар шийдвэрлэж ирсэн байна.

Д.Бат-Эрдэнийн үеэл Б.Түвшинбаяр 2012-2016 онд ТУЗ-ийн даргаар ажилласан. Дахиад 2021-2023 онд ажилласан.

Д.Бат-Эрдэнийн үеэл Ч.Цэцэг-Өлзий 2013 онд Гүйцэтгэх захирлаар ажилласан.

Д.Бат-Эрдэнийн туслах Р.Сэддорж 2014-2020 онд мөн Гүйцэтгэх захирлаар ажилласан.

“Тавантолгой” ХК-ийн 51 хувийг Өмнөговь аймгийн ИТХ эзэмшдэг. “Ажнай корпораци” 19.78 хувь (Д.Бат-Эрдэнэ). 16.31 хувийг “Шандас Импекс” ГХО эзэмшдэг. 12.91 хувийг нээлттэй арилжаалдаг, иргэд олон нийт эзэмшдэг.

ТУЗ-ийн гишүүдэд 2014-2021 онд  нийт 1.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна.

Р.Сэддорж хамгийн өндөр буюу 353.9 сая төгрөг авсан.

ТУЗ-ийн гишүүн А.Жаргалсайханд 31.5 мянга, Г.Цог-Өрнөхөд 32.4 мянган ам.доллар зэрэг буцалтгүй тусламжууд олгосон.

Архивын сан хөмрөгийн бүртгэл хангалтгүй, баримт материалаа бүрэн хүлээлцээгүй. Хяналт шалгалтад үйл ажиллагааг иж бүрэн хамруулах боломжгүй байсан.

2006, 2009 оны ТУЗ-ийн тогтоол байхгүй. 2019-2022 оны ТУЗ-ийн тэмдэглэл байхгүй. 1995-2010 оны Гүйцэтгэх захирлын тушаал байхгүй. 1995-2015 оны ашиглалтын үйл ажиллагааны тайлан байхгүй. 1995-2013 оны хөрс хуулалтын ажлын гэрээ байхгүй. 1995-2004 онд нүүрс худалдах, худалдан авах гэрээ байхгүй.

Нягтлан бодох бүртгэлийн программ 2010 оноос хойш гурван удаа солигдсо зэрэг асуудалтай.

Архивын сан хөмрөгийн талаар бүртгэл иж бүрэн бус. Тооллого хийхэд дугааргүй 386 боть байсан. Нэмэлтээр жагсаалт үйлдүүлсэн. 1893 боть бүртгэлтэй байхаас 1821 нь хадгалагдаж байсан. Дутуу 72 ботийн хувьд зарим албан тушаалтнууд хуулийн байгууллагууд шалгагдаж байгаатай холбогдуулан татаж авсан байсан.

Гэрчээр өнөөдөр:

  • Г.Алтансүх, АМГТГ даргаар ажиллаж байсан
  • Д.Артаг, Гүйцэтгэх захирал
  • Ц.Батсайхан, Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал
  • Болд-Эрдэнэ, уул уурхайн төлөвлөлт ашиглалтын хэлтсийн захирал, ерөнхий инженер
  • Н.Лхагвадорж, маркшейдерийн инженер. ИРЭЭГҮЙ
  • П.Мөнхтуул, Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал
  • Н.Сугар, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга
  • Р.Сэддорж, Өмнөговь аймгийн Засаг дарга
  • Х.Түмэнбаяр
  • Г.Шүрэнхишиг, удирдлагын багт ажиллаж байсан.
  • Н.Энхбат, НИТХ-ын төлөөлөгч
  • Ц.Доржсүрэн нар иржээ.

Шинжээчийн танилцуулга болон холбогдох гэрчээс түр хорооны гишүүд асуулт асууна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 4, 2023 11:48

ГУТАМШИГ БУЗАР ГЭХЭЭС ӨӨР ҮГ АЛГАДАА БАТЭРДЭНЭ ГОНЧИГДОРЖ ПОРТУНА БАТБАЯР МЭТ ХУЛГАЙЧИД. ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН БАЙНА ТУХАЙН ҮЕИЙН ИХ ХУРАЛ. ТЭГЭХЭЭР ЯАХ ВЭ

Зочин
Зочин
12 сар 4, 2023 12:10

Үнэхээр өлөн хулгайчууд том жижиггүй л эзэнгүй юм шиг л бузарлаж.

Зочин
Зочин
12 сар 4, 2023 13:16

Гамбир бат эрдэнэт Өмнөговьд хулгайн бүрэн эрхт төлөөлөгч байжээ

Зочин
Зочин
12 сар 4, 2023 15:50

ЭНЭ БАТЭРДЭНЭ ЧИНЬ ЖИНХЭНЭ ШУНАЛЫН ЁРООЛГҮЙ ТУЛАМ БСН ЮМ БНА ШҮҮ ДЭЭ . ЕЭЭ ГЭГЭЭЭН МИНЬ ГЭЖ

dogmid
dogmid
12 сар 4, 2023 16:12

Munhtur bie uchuuhen bolovch , shunaliin sanaa n teer hyzgaar bh ym , sayhan banknii asuudald bas l bj l baisan , Gsnzorig zahirliin ued GOK.r bas l surhii oron garan yvj l bsn sanagdah ym , shunaliin belcheer n mun ch hyzgaargui ymdaa ! z##luul .

Зочин
Зочин
12 сар 4, 2023 18:01

Hereg huleeh bolohoor bugd uvchtei barag l setgetsin uvchtei geh n holgui. Shudarga ajillaj bsan uye udmaaraa shudarga geed l yarina da

хүннү
хүннү
12 сар 4, 2023 18:07

Ажнай нэрээ “гамбир”-аар сольчихвуу?

Зочин
Зочин
12 сар 4, 2023 18:12

Эрлэгийн элчийн өмнө ингэж хэлээд уурыг нь хүргэх вий дээ.

Зочинzochin
Зочинzochin
12 сар 4, 2023 18:42
Reply to  Зочин

Kkkkk

Del
Del
12 сар 4, 2023 18:38

Наадах чинь жинхэнэ хулгайч байна шүү ямар ч хян�##�т байхгүй баримт байхгүй тэгээд цус холилдсон байна удирдлагын түвшинд

zolhinЗочин
zolhinЗочин
12 сар 4, 2023 19:10

Unuheer gutamshig ymaa. Hezee uhne gej iim ih munguni araas ulaiedag darga nar ve? Uhehdee ene ih munguu avaad uhehgui shu de.Uldsen ur huuhduud chini hool boloh u.Uheh gej uduruu huleej hevtej bhdaa NUURS NUURS gej orilohgui bh boltugai.Baigalin bayalagig buh niteeree hurtej,uls ornoo hugjuulehed herwgteig medmeersen dee. SHUNALAA tat.

zolhinЗочин
zolhinЗочин
12 сар 4, 2023 19:13

Erlegt yvahdaa tim amarhan yvah bolov uu. nileed saadtai tulgarna da.Erhem darga naraaa......

Буглаа задарах
Буглаа задарах
12 сар 4, 2023 20:15

Ажнаи их л дураараа дургисан иргэдииг саин ус�##�ж сурсан мафиин толгоилогч гэдэг нь үнэн бна Ерөнхии саид наад аимгиин даргыг огцоруулаач !!!

Зочин
Зочин
12 сар 4, 2023 20:30

Асуугдаж байгаа улс нь инээлдээд их л пээдгэр байгаан биддээ ! Улс доторх улс болчсым бна доо !

Зочин
Зочин
12 сар 4, 2023 20:32

Би жижигхээн компанитай ажилчдынхаа ц�##�инг тавиад түрээсээ төлөөд банкны хүүгээ төлөөд татвараа төлөөд болоод амьдраад байдаг юм энэ намраас хойш урам зориг мохож ажилчид маань энэ жүжиглэлийг хардаг юмуу нд хаот төлмөөргүй байна ингэж ц�##�ингаасаа татвараа төлөөд хамгийн ядруу байгаа л гэнэ тэтгэвэрээ үзэхгүй л гэнэ. Юу гээч энэ дээгүүрээ идэж уусан ард түмнийхээ аз жарг�##�ын индекс гэдэг зүйлийг уландаа гишгэсэн дээ. Сар ажилласан мөнгөө амьдр�##�даа хүргэх гэж зүтгэж байхад энэ ичдэггүй хулгайч хүмүүс . Одоо сонсгол хийгээд дараа нь 30 саяар торгохуу энэ луйварчдын тоглоомын мөнгө биздээ. Шүүх минь шударга ажиллаарай ард иргэдээ бодоорой.

Зочин
Зочин
12 сар 5, 2023 10:54
Reply to  Зочин

Ajnai Baterdene ooriigoo tsewer ariun xvn gd bxiin. 1 xvnd xichneen olon kompani bdgiin. Ene olon kompani dotor tolgoi ergexgui, ulam ixiin tuluu zutgeed bdg. Yostoi gaixaj bn.Omnogoviin ezen yum bishu. Tgd shal xudlaa, manai omnogoviinxon, minii nutgiin ard tumen gd l xoorxii omnogoviinxnii tarxiig erguulchix gd l yarixiin. Omnogoviinxond tiim ix xairtai bsan bl ter nutgiinxan ajilguidelgui, yaduuralgui mongoliin xamgiin goyo aimag bolox bjde. Daanch setgelgui, zowxon oorsdoo bayajix gsn xeden darga nar l bdg yum bn. Omnogoviin bux darga nar xoorondoo suljildsen olon kompanitai yum bn. Ene sonsgol bidend bolon omnogoviinxond ix yum oilguulj meduulsen sain ajil bolj bn. Daraa n shudargaar shuux xeregtei de.

Гаа
Гаа
12 сар 4, 2023 21:55

Энэ хулгайч бузар бирүүдүүд үхэлийн муугаар үхвэл таарна !!!

Зочин
Зочин
12 сар 5, 2023 07:58

ГАНБААТАР багш мань �##�ь дээр үеээс л Фэнгшуй дэлгүүр ажлуулж байсан одоо ч байгаа. Эрээний Шавар мэлхийг 5 мянгаар аваад тариндаад 50 мянгаар зардаг. Буруу юм байхгүй шд. Гүйлгээ сэтгэлгээтэй наймаа сайн мэддэг. ҮЭ дарга байхдаа мөн л Хятад компаниудыг очиж рекедлээд мөнгө авч л байсан, гэрчүүд байгаа. Нүүрс нь дээр хүртэл багагүй тоглолт хийсэн. Яадаг юм чадаж л байгаа юм чинь. Нөгөө дуракуудыг бүгдийн базаж итгүүлж чадаж байгаа юм чинь. Чадаж байгаа юманд бүү санаа зов гэж Ганбаатар багш зааж байсан

Зочин
Зочин
12 сар 5, 2023 10:43
Reply to  Зочин

Ganbaatart nuursnii xolbogdol bxgui bxao. Bi bl itgedeg.

Зочин
Зочин
12 сар 5, 2023 08:53

Бат-Эрдэнэ нь Х.Баттулгатай түрийвч нэгтэй болж таарлаа. Бүхэл бүтэн аймгийн ИТХ-н дарга, гишүүд нь хэлэлцэж буй асуудлаа анзаардаггүй. Зүгээр батлаа-л явуулчдаг. Гоё юмаа. Уг нь бид ийм засагла-лыг байгуулах гэж чармайж буй. Ашиг сонирхлын зөрчлийг төрийн бүх шатанд устгах гээд байгаа. Бүхэл бүтэн гэрээт ажлын т�##�аар нэг ч баримт байхгүй.

Зочин
Зочин
12 сар 5, 2023 13:35

Нүүрсний хамгийн том хулгайч Ажнай Батэрдэнэ. 2009 оноос эхэлж нүүрс хулгайлсан Батэрдэнэ, Бадраа, Л.Батчулуун, Сэддорж, Энхбат, Түвшинбаяр, Ч. Жарг�##�сайхан нараар толгойлуулсан нам харг�##�захгүй хэсэг бүлэг хулгайчууд нүүрс шаажээ

Зочин
Зочин
12 сар 7, 2023 16:33
Reply to  Зочин

Нүүрснээс хулгайн замаар орсон 44 их наядыг эргүүлж олж авч бүтээн бгуул�##�т хийвэл МУ сэвхийгээд босоод ирэх бх даа. Дараа нь �##�тны 900 их наядыг гаргаж ирж ш�##�гах. Тэгж чадв�##� өргүй болоод ёстой зөгнөл мөрөөдлөө бодитой болгоно. Үүр ноохойнууд руугаа зөөгөөд аваад явчихсан шиг оффшорт бас өөр хаана ч юм ХО блоод бгаа хулгайлагдсан баялагуудаа ээргүүлж цуглуулж авч чадах юм болов уу.

Зочин
Зочин
12 сар 7, 2023 19:52

Сугар дарга үнэний нь хэлж байна нотлох баримттай ирсэн байна харин Д.Батэрдэнэ Өмнөговьчууд даа баярл�##�аа гэнэ үү кк Өмнөговийн ард иргэд хэд нь баярлах бол 49% т�##� нь л баярлах байх

Баасанхүү
Баасанхүү
12 сар 8, 2023 19:46

Зохион байгуул�##�ттай сайхан хулгай хийжэ.Энэ асуудлыг ингэж ил гаргасан нь зөв.

Холбоотой мэдээ

Back to top button