Гадаад мэдээДЭЛХИЙ

“BTS”-ийн агентлаг фенүүдийг хамтлагийн гишүүд алба хааж байгаа газарт очихгүй байхыг хүсжээ

“BTS” хамтлагийг хариуцдаг “BigHit Music” мягмар гарагт /2023.12.05/ мэдэгдэл гаргахдаа шүтэн бишрэгчдийг хамтлагийн гишүүдийн алба хааж байгаа газарт нь очихгүй байхыг хүссэн байна.

Тус хамтлагийн сүүлийн дөрвөн гишүүн ирэх долоо хоногт цэргийн алба хаахаар явах юм. Өнгөрсөн долоо хоногт эх сурвалжууд RM болон V ирэх даваа гарагт /2023.12.11/, Жимин, Жонгүг хоёр ирэх мягмар гарагт /2023.12.12/ цэргийн алба хаахаар явна гэж мэдэгдсэн.

Жонгүг, Жимин хоёр хамтдаа цэргийн алба хаана. Алба хаах талаар Жонгүг “Бид аль болох хурдан л бүрэн бүрэлдэхүүнээрээ буцаж ирэхийг хүсэж байна. Саяхныг хүртэл маш олон зүйл хийж завгүй байсан болохоор одоо бүх зүйл шинээр эхлэх гэж байгаа юм шиг санагдаж байна. Бид харамсахгүй байгаа, зөв шийдвэр гаргасан гэж бодож байгаа” гэсэн юм.

Харин Жимин “Бид үүрд явахгүй. Тун удахгүй буцаад ирнэ ээ” гэсэн байна. RM фенүүддээ хандан “Цэргээс буцаж ирэхдээ чамгүй олон зүйлс сурч, мэдэх болно. Бас ярих маш олон түүх, эрч хүчтэй эргэж ирнэ. Та бүхэн бидний 2-р бүлгийг тэсэн ядан хүлээж байгаарай” гэсэн байна.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button