"Лаа барьж зогссон" мэт гэрч

УИХ-ын чуулганы /2023.11.30/-ны нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийг хэлэлцэж байх үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, Б.Пүрэвдоржийг нүүрсний түр хороонд оруулах, сонсголд гэрчээр ч дуудахаа илэрхийлж байсан удаатай.
Учир нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "нүүрсний хулгай"-н зарим асуудлыг лаа барьж зогссон мэт гэрч хэмээн үнэлэгдсэн.
Тэрбээр, "Бүх хулгай МАН-ын цагаан байр руу очно. Нүүрсний хулгайн 40 их наяд гэх тоо үнэн. Би гаргаад өгч болно. Нүүрсний хулгай гэдэг чинь ерөөсөө л тээврийн хулгай шүү дээ. 2018 оноос өмнө 29 км газарт 3 саяар тээвэр хийдэг байсныг 120 сая төгрөг болгож хулгай хийсэн" хэмээж, тоо баримттай хэлж суусан.
Улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: "Уг нь нүүрсний түр хороонд Б.Пүрэвдорж гишүүн байх ёстой. Нам нь түр хороонд оруулахгүй байгаа бололтой. Би тэгж бодож байна. Хөгжлийн банк, нүүрсний сонсголд ч оруулсангүй. Б.Пүрэвдорж гишүүн бүр тодорхой ханш яриад байгаа байхгүй юу.
Эсвэл гэрчээр дуудмаар юм уу. Авлигын яг тодорхой тоо яриад байгаа. С зөвшөөрөл дээр хэдэн төгрөгийн авлига үүссэн болохыг хажууд нь лаа бариад харж байсан юм шиг юм яриад байна" хэмээсэн билээ.
Тиймээс хоёрдугаар шатны сонсгол Эрдэнэс Тавантолгой ХК-ийн экспортын асуудлыг ярих үеэр, Б.Пүрэвдорж "лаа барьж зогссон" үнэт гэрчид тооцогдон орж ирж, ам нээхээр байв. Гэвч сонсголоос долоо хоногийн өмнө гэрчүүдийн нэрсийг зарласан ч түүний нэрийг дурдаагүй юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЦОГЛОГ ГИШҮҮДИЙН НЭГ ЮМ ШҮҮ ТЭГЖ ЯРИВАЛ МАНАЙ ПҮ МАШИНТАЙГАА НИСЭЖ ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ТОГТООСОН ҮНЭН ЦОГЛОГ ГИШҮҮН ШҮҮ.НИСЭЖ ЯВАХДАА МАНАЙ ПҮ САНСРЫН НИСЭГЧИЙН ДУУГ ХАНГИНАТАЛ ДУУЛЖ ЯВСНЫГ НЬ ТҮҮХ МАРТААГҮЙ ИАРТАХ Ч УЧИРГҮЙ ФРАНЦ РАЛЛИД ОРНО МИНИЙ ПҮ
Шударга тун сийрэг маш хүнлэг нөхөр өө. Буруутай эвлэрч үзээгүй нь бахдам даа. Наад нүүрсний чинь баримтыг гаргаад ирэх хүн.