УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Эхний сонсголоо оромдогчид энэ удаад хэрхэх вэ

О.Цогтгэрэл, С.Ганбаатар, Т.Доржханд нар уг нь "Нүүрсний хулгай"-н гэх хэргийн хянан шалгах түр хорооны гишүүд.

Гэвч түр хорооны дарга нь тэднийг "сонсголоо оромдож байна" хэмээн уурссан юм.

Түр хорооны дарга Б.Энхбаяр "Нүүрсний сонсголд Түр хорооны гишүүн С.Ганбаатар, Т.Доржханд, О.Цогтгэрэл нар суухгүй байна. Суухаараа "Б.Ганхуягийг оруул" гэж улстөрийн акц хийсэн.

Б.Ганхуягийн ар гэрийн төлөөллийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Төрийн ордонд оруулж, хэвлэл мэдээллийн зохион байгуулалттай акц над руу хийсэн. Сонсгол ашиггүй, зогсоох гэсэн сонирхлоо таслан зогсоох хэрэгтэй. Нүүрсчид идэвхтэй зохион байгуулж байгаа гэдгийг хэлье" гэсэн юм.

Уг нь "Нүүрсний хулгай"-н асуудлаарх сонсгол болохоос өмнө арваннэгдүгээр сарын эхээр Б.Энхбаяр түр хорооноос "Т.Доржханд, О.Цогтгэрэл нарыг "хөөнө" гэж байсан ч, чадаагүй.

Тэгвэл нүүрсний хоёрдугаар сонсголын үеэр тэд хэр идэвхтэй ажиллах вэ гэдэг асуудал анхаарал татаж байна. Энэ долоо хоногт үргэлжлэх сонсголоор ЭТТ-д хамаарах бүх агуулгуудыг нэгтгэн ярих юм. Сонсголд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан тэргүүтэй улс төрийн хүрээний томчууд дуудагдсан.

АН, МАН ялгахгүй асуугдах сонсголын хоёрдугаар шатанд уг нь С.Ганбаатар, О.Цогтгэрэл, Т.Доржханд нар сөрөг хүчний төлөөллийн үүргийг ажил хэрэгчээр гүйцэтгэвэл олон нийтийн мэдэх эрхэнд ч эерэг тусгалаа өгөх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 18, 2023 08:31

Цогтгэрэл харах царайны хөгийн новш 3 тааран шууддай

zochin
zochin
12 сар 18, 2023 08:50
Reply to  Зочин

ezdee basal omgooloh bailguidee

Зочин
Зочин
12 сар 18, 2023 19:04

gaaliinhan orj ireed dargaa hayad bygd zugtdag hogiin garuud ulaan shouchid gaaliin gemt hereg uildsen darga nar ni bygd darga bolchihson zarim ni tooj ireh ch ugui asralt geed aimhai gar ooroo tomilson noloogui gej yaj omii amaaraa hutsaad suuj bnaa tsagdaa nar darga bolson gesen ed naraa z##luulaach shudarga ajlaach 1 angiin tsagdaa naraa

Нэхийт
Нэхийт
12 сар 19, 2023 08:37
Reply to  Зочин

Ганбаатар авгайгаа илчлэгдсэнээс худлаа сенсац тарихаас өөр юм хийхээ больсон. 400 гаруй их наяд гэж түмний сэтгэл санааг үймүүлэхээр өөр юм хийхгүй улс иөрийн сүг болчихшиг боллоо.

Холбоотой мэдээ

Back to top button