Нийгэм мэдээ

Баасан гарагаас хүйтний эрч чангарна

Энэ туулай жилийн өвлийн хамгийн хүйтэн өдрүүдийг 12 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд тохиож болзошгүй хэмээж буй. Учир нь энэ сарын 13-ны өдрөөс баруун бүс нутгаас эхлэн Сибирийн хүйтэн агаарын урсгал 5 хоногийн туршид Монгол орны нийт нутаг дээр тогтоно гэх мэдээлэл гарсан. Тэгвэл ЦУОШГ-аас гарсан мэдээллээр,

2023 оны 12 дугаар сарын 12-ноос 12 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.

12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд нутгийн зарим газраар, 14-нд говь, тал, хээрийн нутгаар, 15-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -27...-32 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -20...-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -3...-8 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч нэмж чангарна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН

ЭНХАМГАЛАН САЙДАА СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХУРДАН АМРААГААЧ.

Зочин
Зочин

Юун мөнх тэнгэр вэ. Шинжлэх ухааны үнэдэслэлтэй юм уншиж байгаач.

Холбоотой мэдээ

Back to top button