Путин ОХУ Украины талаар хэлэлцэхэд бэлэн гэж дахин хэллээ

Владимир Путин мягмар гарагт /2023.12.19/ хэлэхдээ ОХУ Украин, АНУ, Европын орнууд хүсвэл Украины ирээдүйн талаар хэлэлцэхэд бэлэн, гэхдээ Москва үндэсний ашиг сонирхлоо хамгаална гэсэн байна.
Путин өмнө нь хэд хэдэн удаа Украины талаар хэлэлцээ хийхэд бэлэн гэж хэлж байсан билээ. Мэргэжилтнүүд түүнийг 2024 оны арван нэгдүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа жинхэнэ шийдвэр гаргана гэж үзэж буй.
Тэрбээр Москвад болсон батлан хамгаалахын тухай уулзалтын үеэр “Украин, АНУ болон Европт байгаа ОХУ-ын эсрэг түрэмгий хандлагатай хүмүүс, тэд хэлэлцээ хийхийг хүсэж байгаа гэж үү? Тийм бол хэлэлцээг эхлүүлэг. Гэхлээ бид үндэсний ашиг сонирхолдоо тулгуурлан хэлэлцэх болно” гэжээ.
Путин “Бид өөрсдийн зүйлсээ өгөхгүй” хэмээж, ОХУ Европтой тулалдах бодолгүй байгаа гэж хэлсэн юм. ЗХУ нуран унасны дараа Украины газар нутаг гэж олон улс хүлээн зөвшөөрсөн газрын 17.5 хувийг ОХУ эзэмшдэг.
Украинд 2014 онд нийгмийн тогтворгүй байдал үүссэний дараа ОХУ Крымын хойгийг цэргийн хүчээр эзэлж авсан. Володимир Зеленский Крымын хойгийг эргүүлж авна гэж хэлсэн байгаа.
Зеленский өнгөрсөн тавдугаар сард тус хойгийг чөлөөлөх зорилго заавал бүтнэ гэж хэлсэн юм. Мөн тэрбээр тус сард Крымыг Украинд эргэн нэгтгэх зөвлөл байгуулсан билээ.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ янханы хүүтэй Украинчууд ацаа ч ярихав
Байгаль нуураа авьяа Путин ахаа
Өмхий тэнэг хогоо, Оросын цагаан хаан,манжийн хаанаас НЭХ
Хоёр хөрштэйгөө харилцаа сайн байхдаа хилээ баталгаажуулсан гавьяа Ю.Цэдэнбалынх.
Лигдэн хаан түүний хатан болон үр хүүхдүүдийн 1636 онд хийсэн улстөрийн асар том а лдааг 330 жилийн дараа дөрвөд Цэдэнба л,буриад Цэдэн-Иш, торгууд Батхуяг,өөлд Баябазар нар дахин олон улсын хэмжээнд баталгаажуулсан л юм даа !
Зөв бурууг түүх шүүнээ !
Цэдэнбал бол алсын хараатай том удирдагч шүүдээ.
Одоо Орос суларсан байгаа дээр нь Байгаль нуур луу цэрэг оруулаад авч болох гаргалгаа байнаа
Чи бол юу ойлгодоггүй мулгуу, эсвэл хорон санаат урвагч байна.