Нүүрсний сонсгол #2: Ж.Батбаясгалан, М.Ганбаатар, Ц.Даваацэрэн нар өнөөдөр ам нээнэ

Хоёр дахь шатны сонсголын гурав дахь өдөр өнөөдөр болно.
Өнөөдөр /2023.12.20/ ЭТТ ХК-ийн охин компаниудад оруулсан бусад санхүүжилт. Ялангуяа “Тавантолгой түлш”-ийх төсвийн шинжтэй санхүүжилт. Мөн “Загийн усны хоолой”, Тавантолгой дулааны ЦС, кокос эрчим хүчний үйлдвэр, "Шивээ-Овоо", "Багануур"-т холбогдох асуудал зэргийг хэлэлцэнэ.
Үүнд “Тавантолгой түлш” ХХК-ийнхан гэрчээр оролцож ярина.
- Ж.Батбаясгалан, ТТТ ХХК, НИТХ
- Ц.Даваацэрэн, ТТТ ХХК
- М.Ганбаатар, ТТТ ХХК
- П.Амарцэцэг, нягтлан
- С.Билэгдэмбэрэл, нягтлан
- Н.Жавхлан, Зүүн үйлдвэрийн ерөнхий инженер
- Т.Тулгабат, Мэргэжилтэн
- Г.Гансүх, Гэрээний мэргэжилтэн
- Б.Ганхуяг, ЭТТ ХК
- Х.Батсайхан, Ажлын хэсэг
- Б.Мөнхбаатар, Ажлын хэсэг
- М.Батбаяр, Ажлын хэсэг
- Т.Золжаргал, Ажлын хэсэг
- Б.Батсайхан, Салбарын шуурхай удирдлага
- Ж.Амгаланбаяр, Ажлын хэсэг
- Б.Баярцэцэг, Ажлын хэсэг
- Л.Баярмагнай, төслийн газар
- Х.Баярсайхан, “Навсан” ХХК
- И.Аюушжав, Эс Энд Э трэйд ХХК
- Х.Чинбат, Чи Эм Эм ХХК нар.
Товчхондоо, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш нийслэлийн агаарын бохирдол 50 хувиар буурсан гэж ярих дуртай хүмүүс ам нээнэ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудын нүүрсний хулгайн гэх хэргийн авлигын мөнгөнүүд “Тавантолгой Түлш” ХХК-аар дамжин гадагш гарсан гэх хардлага байдаг. Гэтэл “Тавантолгой Түлш” ХХК-ийн байгуулагдсан цагаас нь л ТУЗ-ийн даргаар НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ажилласан. Ж.Батбаясгалангаас гадна “Тавантолгой түлш” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, өдгөө ТУЗ-ийн гишүүн, БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар ч нэр цэвэр үлдэх аргагүй.
Нүүрсний гэх хэрэгт гол холбогдогч болж, авлигын мөнгөөр Казахстанд хороолол бариулсан хэмээн ангайлгаж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагын багийн нэг гишүүн Х.Нурлат ч “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-д байсан.
Тэгэхээр тус компаниар дамжин 6 сая ам.доллар гадагшилсан гэхчлэн асуудлаас эхлээд яриулж чадах уу гэдэг хүлээлт байна.
Тавантолгой түлш компанийн захирал асан М.Ганбаатар нэгэн цагт Улаанбаатарын утааг 50 хувь бурууруулсан “баатар” болоод байсан. Хордсон иргэдээсээ уучлалт гуйлгаж, хариуцлага хүлээлгэх учиртай хүн бол М.Ганбаатар. Нэмээд түүний “утаагүй түлш” нэрээр хэчнээн тэрбум төгрөг шороонд хаясныг олж, төлүүлэх шаардлагатай. Одоогийн Ерөнхийлөгчийн нөмөр нөөлгөнд нь хавчуулагдаж явдаг найзуудынх нь нэг гэгддэг. “Нийслэлийг утаагүй болгох” үүрэг бүхий өндөр хариуцлагатай албан тушаалд түүнийг одоогийн Ерөнхийлөгч аваачсан хэмээгдэж байв.
У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болсны дараа удалгүй нийслэлийн Гэр хорооллын барилгажилт хариуцсан газрын даргын албан тушаалтай тэрбээр намынхаа генсек Д.Амарбаясгалангийн үүдэнд ганц хоёр өдөр суулт хийсэн гэдэг.
Үр дүнд нь Засгийн газрын 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай” хуралдааны шийдвэрийг үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолын дагуу сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Тавантолгой түлш” ХХК үүсгэн байгуулсан.
Улмаар 2018 оны тавдугаар сард Засгийн газрын шийдвэрээр “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар М.Ганбаатарыг томилж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улс орон, ард түмний хөгжлийн боломж хулгайлсан бүгдийг шийтгэх хэрэгтэй
ТТТ -ийг байгуулсан зорилго нь ард түмнээ бодсондоо биш мөнгө угаах зориготой байгуулсан компани юм байна л даа. Байгуулах, санхүүжүүлэх шийдвэрийг Хүүк Ерөнхий сайд байхдаа гаргасан. 20 онд утаа арилаад 21 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас ихссэн. ТУЗ-д нь баахан ЭТТ ХК-ийхан. Тэгэхээр нийлж мөнгө угаасан л гэсэн үг шүү дээ.
Ж.Батбаясг�##�ан дарга ТТТ ХХК- ны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байхдаа өөрөө гарын үсэг зураад өөрийгөө 60 саяаар шагначихжээ. Гарын үсэг зурахдаа ядаж өөрийнхөө нэрийг дарчих намын гишүүний манлайл�##�, ёс зүй байсангүй юу?
Эцэг эхийн буянаар ц�##�ингаараа их сайхан амьдардаг гээд ярьж байсан, хулгайч байсан байна шүү дээ. Ер нь одоо үнэтэй байр, машинтай хүмүүс бүгд хулгайч нар юм биш үү
Суганы үс царайлсан баясг�##�ан гэх новш цайрсан луйварчин юм биш үү
avilgal hulgaigaar olson mungui sjingeehvgej yanz bvriin atga hereglej yarij bna shvv ali 2013 eleltei avilgal hulgain mungvvdeeree 2022 ond vildver tusul ejlvvlsen geedd l hudal baahan too bichsen bas baahan yuman ashiglasan zarlaga yariad esyoi g###g toiruulah maygaar yarij bna shvv bvgdiim sjorond hiij bgaad sain murdij baitsaah heregtei bna
Хуулийн байгууллагууд чинь ажлаа хийж чаддаггүй юм бишүү.!!!??? Ийм олон удаагийн үйлдэл.сая сая төгрөг авсан хулгайлсанд байхад тагнуулын болон цагдаа, прокурор, шүүх нь ц�##�ингаа аваад л дуугаа өдөр өнгөөр байсан болж байна..!!!!!!??!??.
Батбаясг�##�ан...ИТХ ...г удирдан суух нүүр байна уу!!??....ичмээр юм......буруу аргаар авсан мөнгөө ЭР ХҮН ЮМ БОЛ ЭРГҮҮЛЭЭД ӨГӨАРЭЙ......ШУНАЛ НЬ ТАТААД ӨГӨХГҮЙЛДЭЭ.......БУЗАР БУЗАР.....
Ичих нүүргүй новшнууд юм даа Ман н хулгайчууд хэлэх муу үг ч олдохгүй юм ард түмэнд дүнгээ тавиуллаа даа нөгөө сэлэмээ суг�##�аад чөмгөө дундарт�##� зүтгэнэ гэсэн Хүк таг чиг ичээчээ Хүкээ
МАН.ыг дэмжигсэд хулгайч нараа дэмжсээр !!!!!!!