Нийгэм мэдээ

БШУЯ-ны шийдвэрээс зөрсөн хувийн сургуулиуд өнөөдрөөс цахимаар хичээллэнэ

Байгаль, цаг агаарын хэт хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан улсын хэмжээнд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар сурагчдын хичээлийг энэ сарын 18-ны өдрөөс цахим хэлбэрт шилжүүлсэн билээ.

Тэгвэл энэхүү шийдвэрийг зарим хувийн хэвшлийн сургуулиуд хэрэгжүүлээгүй байна. Зарим хувийн хэвшлийн сургуулиудын I-V ангийн сурагчид цахимд шилжээгүй ба танхимаар хичээллэж байжээ.

Уг асуудалтай холбогдуулан төрийн болон хувийн хэвшлийн сургуулиудын цахим хичээлийн биелэлтийн талаар тодруулахаар БШУЯ-ны олон нийттэй харилцах албаны ажилтантай холбогдлоо.

Ингэхэд, Нийслэлийн Боловсролын газартай холбогдож, нөхцөл байдлын талаар тодруулаарай гэсэн юм. Бид Нийслэлийн Боловсролын газартай холбогдох гэсэн ч тэд утсаа аваагүй юм.

Иймд хувийн хэвшлийн сургуулиуд Боловсролын яамнаас гаргасан энэхүү шийдвэрийг дагаж мөрдөхгүй байгаа нь Боловсролын ерөнхий хуулийн 33.3.6.сургалтын цахим систем хөгжүүлэх, гамшгийн улмаас танхимын хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоосон тохиолдолд сургалтын тасралтгүй, бэлэн байдлыг хангах, зүйл ангитай зөрчилдөж байгаа аж.

-Арванхоёрдугаар сарын 25-аас эхлэн танхимаар хичээллэж байсан бага, дунд, ахлах ангийн сурагчид цахимаар хичээллэнэ-

Бид цахимд шилжээгүй зарим сургуулиудтай холбогдон сурагчдын цахим хичээлийн талаар тодруулахад,

-Арванхоёрдугаар сарын 25-аас эхлэн ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын хичээл цахим хэлбэрт шилжиж байгаатай холбогдуулан сургуулийнхаа I-XII ангийн сурагчдыг нийтэд нь цахим хэлбэрт шилжүүлнэ гэв.

Мөн хоёрдугаар улирлын амралт энэ сарын 28-ны өдрөөс эхлэх юм байна.

Сонирхуулахад, Сурагчид сүүлийн жилүүдэд гурван улирал хичээллэж байсан бол энэ хичээлийн жилд дөрвөн улирал хичээллэхээр болж буйгаар онцлог аж.

  • Нэгдүгээр улиралд: Есөн долоо хоног хичээллэн арваннэгдүгээр сарын 6-13-ныг хүртэл буюу нэг долоо хоног амарна.
  • Хоёрдугаар улиралд: Найман долоо хоног хичээллэн 1-9 дүгээр ангийнхан гурван долоо хоног, 10-12 дугаар ангийнхан хоёр долоо хоног амарна.
  • Гуравдугаар улиралд: Есөн долоо хоног хичээллэн бүх ангийнхан нэг долоо хоног амарна.
  • Дөрөвдүгээр улиралд: Бага ангийн сурагчид найман долоо хоног, дунд ангийнхан есөн долоо хоног, ахлах ангийнхан 10 долоо хоног хичээллэхээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 25, 2023 08:29

Хувийн сургуульд хэрэгжихгүй бна . Ирээдүйн удирдагч сургууль танхимаар явж бна хэлэхээр гачигд�##�тай бол хүсэлтээ гаргаад онлайнаар яв манайх цөөхөн хүүхэдтэй ханиад байхгүй гээд менежер нь х�##�гаахгүй бна даа. Улс орон даяар мөрдөж байхад гэхэд манайд хамаагүй гээд том толгойтой улсыг яах вэ.

Зочин
Зочин
12 сар 25, 2023 09:00
Reply to  Зочин

munguu tuluud huwiin surguulid surgaj baigaa bol 1 doloo honog ch gsn hairan biz dee, huuhdee haniad tomuugui yawuulj chadaj baigaa bol yawah heregtei, huuhdiin surah erhiig zurchij bolohgui, er ni zaawal yamnaas hamaaraltai baih hereggui

Зочин
Зочин
12 сар 25, 2023 09:16
Reply to  Зочин

haniad Tommy ni hamaagui bailaa gehed mashin dugaar hyazgaarlasan baihad uu.

Иргэн
Иргэн
12 сар 26, 2023 08:10

Угаасаа шийдвэр гэнтийн болон бодлогогүй болсон шигээ.1-5 ангиудыг адилхан 22 нийг дууст�##� хичээллүүлэх хэрэгтэй байсан шигээ.
Бага ангийн сурагчдыг гэрт нь харах хүнгүй асууд�##� гарч бна.Эцэг эхэд хүүхдээ ганцааранг нь үлдээх эсвэл хэн нэгнийг царайчлах асууд�##� тулгарах гэх мэт Өвлийн хүйтэний асууд�##� г�##� усны асууд�##� ......

Холбоотой мэдээ

Back to top button