"Том тоо өссөн ч, хөргөгч хоосон, гэдэс өлсгөлөн"

Өнгөрч буй 2023 онд эдийн засгийн хувьд том тоо өссөн жил байв.
Эдийн засаг 4.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан билээ. 2023 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 62.4 их наядад хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.долларт хүрсэн. Төлбөрийн тэнцэл анх удаа 538 сая доллароор эерэг гарч, төсвийн орлого түүхэндээ анх удаа 1.8 их наядаар давж биелэв. Үүнийгээ ашиглан цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэн төсвийн тодотголыг хийсэн.
Мөн Хөгжлийн банкны эргэн төлөлт 1.4 их наяд давж, "Мазаалай бонд"-ын 500 сая ам.доллар, "Гэрэгэ бонд"-ын 800 сая ам.доллар, "Чингис бонд"-ын 1.5 тэрбум ам.долларын өр бүрэн төлөгдөв. Мөн "Оюутолгой"-н 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, гүний уурхай ашиглалтад орсон.
Харин ЭТТ ХК-ийн хувьд биржээр нүүрсээ борлуулдаг болсноор олон эдийн засгийн эерэг нөлөө олон гарсан юм. 2019 онд 15.5 сая тонн нүүрс борлуулж байсан бол аравдугаар сард түүхэндээ анх удаа 20 сая тонн нүүрс борлуулсан. Онцгой дэглэм тогтоосон хугацаанд 2.4 тэрбум ам.долларын орлоготой ажилласан гэж БЭТ Ж.Ганбат тайлагнасан.
Улс орны хэмжээнд том тоонууд ингэж эерүү өссөн. Гэсэн хэдий ч энэ тоонууд иргэний халаас руу үр өгөөж болж орж чадсангүй. Хөргөгч рүү хүнс, ходоод руу хоол, хэтэвч рүү цалин болж орсонгүй.
Энэ тухай дэлгэрэнгүйг хүргэсэн 2023 оны тойм: “Аутист” улстөрч нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НҮБ-н тооцоогоор манай улсын 3 хүн тутамын нэг ядуу. /анхан шатны хэрэгцээгээ ч хангаж дийлэхгүй/ . 2хүн тутамын 1 орон байргүй байна даа. гэхдээ уул уурхайн орлого өссөн сайн ч ажиллах хүчний 10 -12 хувь л уул уурхайд ажиллана. манай улсад машин, онгоц, тээвэрийн хэрэгсэл үйлдвэрлэх том үйлдвэр л хэрэгтэй байх. олон хүнийг боломжийн ц�##�интай ажлын байраар хангана. 30 жил хугацаанд Засгийн газар байнга л ийм өрөө дарлаа, төллөө гэж мэдэгдэл хийх юм. төлөх ёстой юм чинь. ц�##�ин, элдэв төсөв болгож авч идсэн чинь үнэн биздээ. Нөгөөө сонгуулиар төрийн ажилтаны тоог бууруулна гэсэн чинь эсрэгээрээ данхайсан бүтэцтэй өслөө.гэтэл хүн ам нь 3,5 саяхан. инхэнх нь хүүхэд.