Сурвалжилга, Нийтлэл

Ш.Раднаасэд: Би авлигын хэргээр шүүгдсэн Э.Аззаяа, Ц.Баярсайхан нартай ямар ч хамааралгүй

Э.Аззаяа, Ц.Баярсайхан нарын байцаагчдын хэрэгт Ш.Раднаасэд гишүүнийг хамааралтай гэгддэг. Шалгалтын явцад тэднийг Ш.Раднаасэд гишүүнийг илчилвэл амьдралтай нь ярина гэж сүрдүүлсэн ч гэдэг. Гэвч тэрээр уг мэдээллийг үгүйсгэв.

Би 2015 оны нэгдүгээр сард ажилд орсон. Тэр хүмүүс тэрнээс өмнө, яг л тэр албан тушаал дээрээ ажиллаж байсан.

-Э.Аззаяа, Ц.Баярсайхан нар авлигын таныг авдаг гэсэн энэ талаар?

-Тийм юм байхгүй. Тэр хүмүүсээсээ лавла.

-Та байцаагч нартай хувийн харилцаатай байсан уу?

-Хувийн харьцаатай гэсэн тийм юм огт байхгүй.

-Нэг тэрбум орчим төгрөгийн авлигын асуудал хаагдчихаж байгаа нь хэр шударга асуудал юм бэ?

-Тийм юм байхгүй.

-Та хууль зүйн хорооны дарга байхдаа хөөн хэлэлцэх хугацааг өөрчилж өөрөө сул гарсан гэлээ. Энэ талаар?

-Шүүх дээр очиход процесс зогсдог байсныг, зогсохгүй үргэлжлүүлэхээр болдог болгосон.

-Шүүхийн шийдвэр дээр ямар байр суурьтай байна вэ?

-Ер нь бол авлигын хэрэг хариуцлага хамгийн чанга байх ёстой. 2017 оны шинэ эрүүгийн хуулинд хээл хахууль, авлигын хэргийн ялыг маш өндөр тавьсан.

-Тэгээд яагаад хуулиа барихгүй байгаа юм?

-Би тэрийг яаж мэдэхэв дээ

-Мөрдөн байцаалтын явцад Э.Аззаяа, Ц.Баярсайхан байцагчид тэр мөнгийг таныг хэрэглэсэн гэж мэдүүлсэн гэсэн?

-Наадахаа тэр хүмүүсээс асуу надад бол тийм юм байхгүй.

-Та Ц.Баярсайхантай их сургуулийн нэг анги гэсэн энэ үнэн үү?

-Тэр бол үнэн. Өнөөдөр томилогдож байгаа н.Өлзийсайхан н.Цолмон нар ч манай анги, бид нэг төгсөлтийнхөн.

-Таниас хүмүүс юм гуйхаар та Э.Аззаяа уулз гэж явуулдаг байсан. Тэгээд Э.Аззаяа мөнгө авдаг байсан гэсэн энэ талаар?  

-Тийм юм байхгүй.

- Э.Аззаяа танд мөнгөө өгсөн гэх зүйлийг яриад эхэлбэл та яах вэ?

-Үнэхээр тийм юм байвал ярь ярь. Надад айж ичих юм алга би аваагүй. Надад тэдэнтэй ямар ч холбоо сүлбээ байхгүй.

-Та шалгагдаж эхэлснээс нь хойш уулзсан уу?

-Үгүй.

Г.Үүлт

 Мэдээллийг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button