"1911 оны гахай жилийн үндэсний эрх чөлөөний хувьсгал улаан залаат хөх монголчуудын сэргэн мандлын үндэс"

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2023.12.28/ Төрийн ордонд төрийн дээд цол, одон, медаль гардуулж, үг хэллээ.
Тэрбээр, "Эх орныхоо хөгжил дэвшлийг түүчээлэгч эрхэм хүндэт та бүхэнд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 112 жилийн ойн баярын мэнд болон шинж жилийн баярын мэнд өргөн дэвшүүлье. Өнө эртний түүхтэй төрт ёсоо сэргээн байгуулж, улаан залаат хөх монголчуудынхаа сэргэн мандлын эх үндсийг бат тавьсан 1911 оны цагаагчин гахай жилийн үндэсний эрх чөлөөний хувьсгал бол Монгол Улс, монгол үндэстний түүхэнд тэмдэглэгдсэн алтан мөч, түмэн үед дурсагдах түүхт үйл явдал билээ. Үндэсний эрх чөлөөний хувьсгал бол монголчууд бидний туурга тусгаар бүрэн эрхт төр улсаа сэргээн байгуулах гэсэн 200 жилийн мохошгүй хүсэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, ардын хувьсгалын угтал, үндэс суурь болсныг бид бүгд мэднэ.
Улс орныхоо хөгжил дэвшил үнэтэй хувь нэмэр оруулсан, салбар салбарын манлайлал болсон та бүхнийг Монгол төр хүндэтгэн алдаршуулж, төрийн дээд цол одон медалиар шагналаа" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрхэм дээдийн үүрд санаж байх энэ өдрийг сарьнуулах бүдэгрүүлэх оролдлогыг Нямбаа түгжрэл бууруулах нэрээр анх удаа тэгш сондгой дугаараар д�##�имдуулж санаатай үүлдэл хийж байна . Эрх чөлөө зүгээр өөрөө ирдэггүйг мэдэж байгаа болуу Нямбаад зөвлөөд байгаа ноход новшшүү
Жинхэнэ тэмдэглэх ёстой чух�##� өдөр энэ юм шүү дээ