Top StoriesУлс төрийн мэдээ

Сонгуулийн жил эхлэв: IV сард нам, V сард нэр дэвшигчдийн мэдээлэл албажна

2024 он, улс төрийн утгаар сонгуулийн жил эхэллээ.

Үүгээр хаврын чуулган эхэлж, завсарлах хүртэл одоо ихэвчлэндээ сонгуульд холбогдох асуудлууд улс төрийн ертөнцөд өрнөж, хуулийн процесс явагдах хүлээлт үүсэж буй.

Цаг хугацааны хайчинд, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө сонгуульд нэр дэвшихээр горилогчид нийтийн албан тушаалаас чөлөөлөгдсөн байх ёстой.

Энэ дагуу оны өмнө ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга, Ерөнхий аудитор Б.Занданбат, Ж.Энхбаяр нарын хэд хэдэн хүн ажлаа өгч, энэ нь нөгөө талаар сонгуульд нэр дэвшихийн баталгаа болов.

Одоо ажлаа өгөх хуулийн хугацаа дууссан тул энэ заалтад хамаарах, нэр дэвшихээр горилогчдын жагсаалтыг эцэслэн прогнозолж харах бололцоо бий болж байгаа юм.

Мөн он гарахын өмнөхөн УИХ-аар сонгуулийн товыг зургадугаар сарын 28-ны баасан гарагт тогтоож, тогтоолын төслийг батлаад байна.

Харин одоо шинэ он эхэлснээр улс төр болон УИХ-ын сонгуулийн хүрээнд юу, юу өрнөхөөр байна вэ.

Одоо хамгийн түрүүнд, дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө УБЕГ-аас сонгогчдын нэрсийн жагсаалтад багтсан хүмүүсийн мэдээллийг цахим хуудаст байршуулах ёстой. Үүгээр, сонгуульд санал өгөх эрх бүхий иргэдийн бүртгэл албажна гэсэн үг.

Холбогдох хууль: УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 20.4 дэх хэсэг.

Харин нам, эвслүүд сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авахаас 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Үүний эцсийн хугацаа дөрөвдүгээр сарын 18 болох нь. Энэ огноонд аль нам, эвсэл сонгуульд өрсөлдөх нь ойлгомжтой болно.

Холбогдох хууль: УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26.1 дэх хэсэг.

Улмаар нэр дэвшихээ илэрхийлж, бүртгүүлсэн нам эвсэл нь нэр дэвшигчдээ санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн дотор дуусгана. Өөрөөр хэлбэл, тавдугаар сарын 13-20-ны хооронд намууд нэр дэвшигчдэдээ нэр дэвших эрх олгохоор байна.

Холбогдох хууль: УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.1 дэх хэсэг.

Нэр дэвшигчдийн нэрс тавдугаар сарын 20-ноос хойш тав хоногийн дотор тодорхой болно. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан нэр дэвшүүлэх ажиллагааны хугааа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан ТОЙРОГТ болон ЖАГСААЛТААР нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх нь.

Өөрөөр хэлбэл, тавдугаар сарын 25 гэхэд хэн, хэн нэр дэвших нь албан ёсоор ил болох юм байна.

Холбогдох хууль: УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 32.2 дахь хэсэг

Харин мөрийн хөтөлбөрийн хувьд:

  • Нам, эвсэл нь гуравдугаар сарын 25-нөөс өмнө
  • Бие даан нэр дэвшигч нь дөрөвдүгээр сарын 25-наас өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.

Өөрөөр хэлбэл, нам ба эвслүүдийн хувьд сонгуульд оролцохоо илэрхийлснийхээ ердөө дараа, нэр дэвшигчдээ тодруулахаас өмнө мөрийн хөтөлбөрөө боловсруулж, адуитын байгууллагад хүргүүлэх нь.

Холбогдох хууль: УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.6 дахь хэсэг.

Мөн нэмж дурдахад, хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийн тойрог ба тойрог тус бүрд хамаарах нутаг дэвсгэр, мандатын тоог батлах ёстой. Одоогийн байдлаар тойрог томсгох агуулга дээр МАН-ын бүлэг тохирсон. Улмаар Улаанбаатар, Баян-Өлгий аймгийг дангаар нь үлдээж, бусад аймгуудыг нэгтгэх замаар нийт долоон тойрог бий болгосон. Тус бүрд оногдох мандатын тоог ч урьдчилсан байдлаар "зоогоод" байна.

Ингээд дөрөвдүгээр сарын 1-нд жагсаалтаар нэр дэвшигчид тодорхой болно. Удалгүй нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд, араас нь нэр дэвшигчдэдээ эрх олгох нь. Ирэх сонгуулийн шийдвэрлэх үйл явцууд өөрөөр хэлбэл дөрөвдүгээр сард болох төлөвтэй аж.

2024 оны УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор явагдахаараа онцлог. Мөн 76 биш 126 гишүүн сонгоно.

126 гишүүний 78-ыг тойргоос, уламжлалт аргаар сонгох юм (Иргэд санал өгч). Харин 48 нь намын жагсаалтын дагуу, хувь тэнцүүлсэн буюу пропорциональ хэлбэрээр сонгогдох нэмэлт өөрчлөлт Үндсэн хуульд орсон билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сэрээтэр
Сэрээтэр
1 сар 2, 2024 09:38

Хэд хэдэн логик �##�даа байна шүү. 4 сарын 1 гэхэд сонгогчдын нэрсийн жагса�##�т бэлэн болохоос биш жагса�##�таар нэр дэвшигчтэй ямар ч холбоогүй шүү.
Мөн нэр дэвшүүллээ 4 сард бус 5 сарын 13-наас эхэлж 7 хоногийн дотор дуусна.

Гацууртын иргэн
Гацууртын иргэн
1 сар 2, 2024 10:36

АН дэд дарга гэх Өнөрбаярын популизм гэсэн номыг айлуудаар тарааж байна Энэ сонгуулийн сурт�##�чилгаа юу эсвэл зөрчил үү

Зочин
Зочин
1 сар 2, 2024 14:09

Жадамбаагийн ЭНХБАЯР САЙН УЛС ТӨРЧ УИХ-Д ийм л хүмүүс байх хэрэгтэй БОЛДОГСОН БОЛ 1000% ДЭМЖИХСЭН.

Зочин
Зочин
1 сар 3, 2024 06:10

Ман ан-ыг дахин битгий сонгоорой ард түмэн

Зочин
Зочин
1 сар 3, 2024 15:50

Намууд сүүлийн 33 жилд төрийн өндөр �##�бан туша�##� хашиж байсан хулгайч оуйварчин авилгач оффшорчид урвагч �##�бан туша�##�аа урвуулсан хүмүүсээ битгий нэр дэвшүүлж жагса�##�танд оруулаарай. Шинэ соргог урьд эь �######� долоож цүэх барьж байгаагүй хүмүүсээ нэр дэвшүүлж жагса�##�анд оруулаарай. Яагаад гэвэл ардчиллын гэх сүүлийн 33 жилд МУ-г цөлмөж авилгыг цэцэглүүлж тусгаар тогтнолыг ганхуулсныг монголын ард түмэн мартаагүй шүү. Эрлийз хурлийз элий б�##�ай �########� гомо эрэмдэг зэрэмдэг хүн хогуудыг төрд бүү ойртуулаарай. Нэр дэвшигчдийн 5 үеийн түүхийг танилцуулж хэн бэ гэдгийг нь зарлаж байж нэр дэвшүүлээрэй. Монголоор дүүрэн баян хужаанууд байгаа шүү. Ер нь шинэ нам хүчин бие даагчдыг л сонгож одооны олигархуудыг устгах цаг болсныг ард олон санаж байгаа биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button