УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Намынхаа мандат ба жагсаалтын 50 хувийг Х.Баттулга авна

АН-ын тойргийн мандат хуваарилалт ба жагсаалтын дэсэд голлох нөлөөг Ерөнхийлөгч асан Х.Баттулга, дараа нь Л.Гантөмөр, удаахад намын тэргүүн дэд дарга С.Баярцогт тэгээд Н.Ганибал, Ц.Туваан нарын "Нэг монгол" фракц үзүүлэх прогнозтой байна.

Х.Баттулгын хүч нь,

  • АН доторх МоАХ фракци,
  • Нам бусчуудын "Хөх монголын хөх туг" гэсэн хоёр хэлбэрт зангидагдаж байна.

1. МоАХ буюу нам доторх хүчийг нь задлахад,

  1. Ардчилсан залуучуудын холбоо,
  2. Т.Батцогтоор ахлуулсан Нийслэлийн Ардчилсан Нам
  3. Сонгинохайрхан дүүргийн намын хороо
  4. Баянзүрх дүүргийн намын хороо
  5. Хан-Уул дүүрргийн хороо
  6. Өмнөговь аймгийн намын хороо
  7. Дундговь аймгийн намын хороо
  8. Дорнод аймгийн намын хороо
  9. Хөвсгөл аймгийн намын хороо
  10. Булган аймгийн намын хороо
  11. Баян-Өлгий аймгийн намын хороо
  12. Баянхонгор аймгийн намын хороо

2. Хөх монголын хөх туг: Ардчилалд хайртай гэхдээ нам бус иргэдийг нэгтгэхэд чиглэсэн.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нам доторх хүчийг нь харахад, тэр намынхаа 50 хувийг давуулан зангидах хэмжээнд очсон бөгөөд хамгийн том хөзөр нь Нийслэлийн АН-ын хороо болж буй юм. Үүн дээр "Хөх монголын хөх туг" нэрээр 21 аймаг тойрохдоо тэр улс төрийн рейтинг нь өнөө ч өндөр гарсаар буй С.Ганбаатар дээр нэмж Н.Алтанхуягийг нэгтгэсэн нь анхаарал татдаг.

Тэр ийм хүчийг атгасан учраас,

  • УИХ-ын тойргийн нийт 78 мандатын 50 хувь,
  • Жагсаалтын 48 нэрсийн 50 хувийг авах агуулга хүчтэй яригдаж байна.

Өөрөөр хэлбэл, АН-ын мандат ба жагсаалтын гол нурууг Х.Баттулга үүсгэж, улс төрийн уяач болтлоо эзэн суух хэмжээнд очжээ. Үүнд, 2024 оны дараах ЗГ-ын бүтцээ бодож, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ эхэндээ төдийлөн дургүйцлээ илэрхийлээгүй харагддаг. Харин яваандаа тэр хүчний байдал хэт нэг хүн рүү шилжиж буй дээр Э.Одбаярыг "Нэг монгол" фракцаас эсрэгцүүлэн дэмжсэн гэж уншигдаж буй.

Харин улс төрийн мандат хуваарилалтад хүчтэй нөлөөлөл үзүүлсээр буй төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн хувьд Х.Баттулгаас хамгийн их болгоомжлох чигтэй байгаа юм. 


Прогноз: Х.Баттулга, С.Баярцогт, Л.Гантөмөр нар АН-ын мандат хуваарлилт, жагсаалтын дэслэлийг ТОГТООНО нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Билгээ
Билгээ
1 сар 4, 2024 11:29

АН д харин сайхан шийдвэр биш үү?

Зочин
Зочин
1 сар 4, 2024 11:31

Авилгач хулгайчид амь бөхтэй байх юм байн�##�даа

Зочин
Зочин
1 сар 4, 2024 12:03

Шударга бусын хонгилын уран барилгач Женко үхэж байж Монгол Улс хөгжинөө !

Зочин
Зочин
1 сар 4, 2024 12:29

Яанаа яанаа яанаа яасан с�##�даггүй хачиг вээ

Зочин
Зочин
1 сар 4, 2024 23:59

Амжилт хүсэе

Холбоотой мэдээ

Back to top button