Гадаад мэдээДЭЛХИЙ

Жүжигчин Чой Сү Жун “KBS Drama Awards”-аас Гран при шагнал хүртжээ

Монгол үзэгчдэд Тэ Жу Ён кинонд тоглосноороо алдартай жүжигчин Чой Сү Жун 2023 оны “KBS Drama Awards”-аас Гран при шагнал хүртсэн байна. Тэрбээр яг одоо гарч буй Солонгос-Киданы дайн нэртэй кинонд Кан Кам Чан нэртэй Курё гүрний үед амьдарч байсан жанжины дүрийг бүтээсэн юм.

Солонгос-Киданы дайн киног зохиолч Гил Сюн Сүгийн 2018 онд гаргасан Курё-Киданы дайн: Өвлийн амтат бороо нэртэй романаас сэдэвлэжээ. Тус киног “KBS” сувгийн үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан бүтээсэн байна. Солонгос-Киданы дайн цувралын анхны анги 2023 оны 11-р сарын 11-нд гарсан аж.

Эх сурвалж: Soompi

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

шаал тэнэг кино байна лээ ха ха

Дулмаа
Дулмаа

Үнэнч жанжин, урвалтыг мэдрүүлсэн жанжингийн тухай гоё кино шүү.

Холбоотой мэдээ

Back to top button