СПОРТ
Үндсэн хуулийн өдөрт зориулсан 128 бөхийн барилдаан болно

Монгол бөхийн өргөөнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр 13 цагаас Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан болно.
Өнгөрсөн жилийн хувьд тус барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболд түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын заан М.Лхагвагэрэл үзүүрлэж байжээ.
Харин их шөвгийн дөрөвт улсын арслан Э.Оюунболд, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан М.Лхагвагэрэл, улсын начин Н.Баярбаатар нар үлдэж, улсын арслан Э.Оюунболд анх удаа түрүүлж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бичих гэж �##�ах юм аа. Найруулга энэ тэр гэж...