408 хүн зэрэг гулгуулж Гиннесийн амжилт тогтоосон БОАЖЯ

“Мазаалай” олон улсын мөсний баярын нээлтийн арга хэмжээ Скай резорт цогцолборт өнөөдөр эхлэв. Энэ үеэр мөсөн хотхон байгуулж, нэг цагт хамгийн олон хүн гулгасан Гиннесийн амжилтыг эвдэхээр зорьж байгаа тухайгаа БОАЖЯ-наас мэдэгдээд байсан. Тэгвэл тэд энэ зорилгодоо хүрчээ. Тодруулбал, 12 метр өргөнтэй, 18 метр урттай мөсөн гулгуураар нэг цагийн дотор 408 хүн гулгаснаар Гиннесийн дээд амжилтыг тогтоосон байна.
Агуулгын хувьд Гиннесийн амжилт тогтооно гэдэг маш их хүчин чармайлт, хүч хөдөлмөр. Гэвч ямар үзүүлэлтээр, хэрхэн рекорд эвдэв. Үүний ач холбогдол нөлөө юу байх вэ гэдэг чухал. Жишээ нь, манай улс хамгийн олон хүн нэг цагт зэрэг гулгасан гэх амжилтыг эвдсэнээр бидэнд ирэх сайн нөлөө юу байх вэ гэдэг анхаарал татна. Энэ нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдыг татахад төдийлөн маркетинг болж ч чадахгүй. Гэтэл энэ үйл явдлыг салбарын яам улсын чухал ажил болгон дэвэргэж, бахархалтайгаар нийтэд түгээж байгаа нь учир дутагдалтай.
Тодруулбал, энэ ажлыг нэг компани эсвэл хэсэг хүмүүсийн нэгдэл санаачлаад хийчих бүрэн боломжтой. Үүнд бусдаас илүү хөдөлмөр, санхүү зарах шаардлага ч бага. Өөрөөр хэлбэл, хувь хүний сонирхлын түвшинд санаачлаад хийж болох жижиг зүйлсийг яам нүсэр харагдуулж сүр дуулиан болох шаардлагагүй. Харин үүний оронд бодлого тодорхойлох түвшинд сууриараа бат байж, гол нуруутай ажлуудыг зохион байгуулбал үр дүн өөр байх боломжтой юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гиннесийн амжилт тогтоосон тухай батламж нь бэлэн байдаг юм уу? Ямар нэг ш�##�гуур үзүүлэлт байдаггүй юм байх даа.
Жорлонгоо янз�##�
Монголд Данх та 2 л аял�##� жуулчл�##� хөгжүүлэх юм биздэ. Монголчууд Вьетнамд сард 300 сая $ хөрөнгө оруул�##�т хийж байна
Бат эрдэнэ сайд гэж үнэн хөгийн тулга тойрсон оноо цуглуулсан том ноёны суганы үс нэг байнаа
Пээх ямар мундаг хүн бэ, бусдын ажлыг дандаа өөртөө наана аа, энэ гар, уг нь өөрөө цагт 400 гулгасан бол �##�ахгүй юу
Эргүү п�####�нуу
Эргүү псдкууд