Гадаад мэдээДЭЛХИЙ

Дани улс 52 жилийн дараа шинэ эзэн хаантай боллоо

Дани улсын хаан сэнтийг суудлыг угсаа залгамжлах хунтайж X Фредерик ээж II Маргаретээс хүлээн авлаа. 52 жилийн турш хатан хааны үүргийг гүйцэтгэсэн II Маргрете шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ эрх мэдлээ хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн.

Титэм хүлээлгэн өгөх ёслол Копенхаген хотын Кристиансборг ордонд ням гарагт /2024.01.14/ болж Маргрете хаан ширээнээс огцрох бичигт гарын үсэг зурж, титмийг Фредерикт албан ёсоор хүлээлгэн өгсөн байна.

Метте Фредериксен

Дани улсын Ерөнхий сайд Метте Фредериксен ордны тагт дээр гарч Кристиансборгийн өмнө цугласан олонд шинэ хаан сэнтийд зарласан болохыг мэдэгджээ. Тус улс 1849 онд үндсэн хуулиа баталснаас хойш хаан сэнтийд зарласан хүнийг Ерөнхий сайд нь ордны тагт тээр гарж зарлаж ирсэн юм.

Фредерик титмийг хүлээн авсны дараа “Өнөөдөр хаан сэнтийг шилжүүлж байна. Би нэгдлийг эрхэмлэгч ирээдүйн хаан болно. Ээж минь ер бусан захирагч гэдгээрээ үүрд дурсагдана” гэж хэлжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Царайлаг юмаа
Царайлаг юмаа
1 сар 16, 2024 12:14

За тэгээд аз жарг�##�тай улсаар тэргүүлдэг улсын хаанч царайлаг ч харагд�##�гүй яахав. Хатан нь ч бас царайлаг, сайхан хувцасладаг юм байна ллээ. 4 хүүхэдтэй. ихэрүүдийнх нь нэг бага охин нь харин Хатан хаан эмээтэйгээ адил царайтай юм байна лээ. гэхдээ Хаан нэг эрэгтэй дүүтэй байж тэр нь яагаад гэр бүлээрээ ахыгаа дэмжиж харагдахгүй байгаа юм бол. бас Харри шиг хааны гэр бүлийг орхисон юм байхдаа. ард түмэндээ үйлчлэх үүргээсээ яагаад татг�##�здаг юм бол.

Холбоотой мэдээ

Back to top button