Гадаад мэдээДЭЛХИЙ

Voice of America: Нэр бүхий сэтгүүлчийг цагдан хорьсон нь Монголын хэвлэлийн салбарыг цочирдуулав

“Voice of America” агентлаг сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсон талаар нийтэлжээ. Тус нийтлэлээ орчуулж хүргэе.

Сэтгүүлчдийг шоронд хорих нь Монголд нэг их болоод байдаг зүйл биш юм. Ийм учраас хамгийн нөлөө бүхий сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилсан нь Монголын хэвлэлийн салбарыг цочирдуулсан байна.

Н.Өнөрцэцэг албан тушаалтнуудаас хариулт авахын тулд уйгагүй хөөцөлдөхөөс айдаггүй сурвалжлагч гэдгээрээ Монголд танигдаж чадсан. “Zarig.mn” мэдээллийн сайтын ерөнхий редакторын хувьд тэрбээр сүүлийн таван жилийн хугацаанд нэр хүндэд халдсан гэх олон арван хэрэгтэй тулгарсан юм.

Тэгтэл өнгөрсөн сард баривчилгаа явагджээ. Түүнийг анх худал мэдээлэл тарааж, шүүхийг үл хүндэтгэсэн гэх үндэслэлээр цагдан хорьсон ч сүүлдээ гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх мэт ноцтой хэргүүд үүсгэсэн байна.

Түүний эсрэг үүсгэсэн анхны хэрэг нь Фэйсбүүк хуудасаа өндөр настай хүний шүүх хурлыг сунжруулах нь хүнлэг бус үйлдэл гэж бичсэнтэй холбоотой гэж хэвлэлүүд мэдээлжээ.

Үүний төлөө арван хоёрдугаар сарын 4-нд Н.Өнөрцэцэгийг баривчилж, шүүхээс түүнийг нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан. Мөн түүний эрхэлдэг “Zarig.mn” сайт руу хандах эрхийг Монголд хэсэг хугацаанд хаасан байна.

Дараа нь шүүхээс түүний цагдан хорих хугацааг хоёр сар болгон сунгажээ. Түүний өмгөөлөгч П.Эрхэмбаярын хэлснээр Монгол Улсын хуульд зааснаар шүүх хурал эхлэх хүртэл цагдан хорих хугацааг нэг жил хүртэлх хугацаагаар сунгах боломжтой байдаг аж.

П.Эрхэмбаярын хэлснээр түүний эсрэг 10 зүйл ангиар хэрэг үүсгэсэн, хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол найм хүртэлх жилээр хорих ял сонсох магадлалтай байна. “Цагдаа болон прокурорууд түүнийг шийтгэж байна. Энэ хэрэг Монголын хууль хяналтын байгууллагад шинэчлэл шаардлагатайг харууллаа” гэж П.Эрхэмбаяр хэлжээ.

Н.Өнөрцэцэг бүх хэргийг үгүйсгэсэн, Олон улс болон Монголын хэвлэлийн эрх чөлөөний байгууллагууд түүний баривчилгааг улс төрийн зорилготой гэж шүүмжилсэн юм. АНУ-ын Вашингтон дахь Элчин сайдын яамнаас “Voice of America” агентлаг имэйл бичсэн ч хариу өгөөгүй байна.

Монгол сэтгүүлчид Н.Өнөрцэцэгийн шүүмжлэлтэй мэдээлж явсанд хариу арга хэмжээ авсан хэрэг гэж үзэж байгаа юм. Мөн зарим хүн түүнийг баривчилсан цагийн сонголтыг хачирхалтай гэж үзжээ. Учир нь тус улс энэ оны дундуур парламентын сонгууль явуулна.

Н.Өнөрцэцэгийн заримдаа сенсац дэгдээх хандлагатай байдгийг зарим сэтгүүлч дурдсан ч олон хүний хувьд тэр эрх мэдэлтнүүдийн эсрэг зогсож, авилгийг илчилдэг хүн юм.

Түүний эсрэг 2019-өөс 2020 оны хооронд нэр хүндэд халдсан гэх 12 хэрэг шүүх дээр үүссэн. Олон улсын сэтгүүлчдийн холбооноос мэдээлснээр тэдгээр гомдлыг бүгдийг нь улс төрчид гаргажээ.

Н.Өнөрцэцэг тэдгээр хэргийн ихэнхэд ялалт байгуулсан ч 800 гаруй ам.долларын торгууль төлөх болсон байна. Түүний эсрэг үүсгэсэн нэр хүндэд халдсан гэх хэргүүд Монголд ажиглагдаад буй хандлагыг харуулж байгаа юм. Тодруулбал нэр хүндэд халдсан гэх хэргүүдийн талаас дээш хувь нь сэтгүүлч болон мэдээллийн байгууллагуудын эсрэг үүсдэг байна.

Н.Өнөрцэцэгийн кэйс нь бусад хүмүүст тэднийг ч мөн онилж магадгүй гэж санаа зовоход хүргэж байгаа юм.

Эх сурвалж: VOA

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочи
Зочи
1 сар 18, 2024 09:53

Сэтгүүлч гэхээрээ ш�##�гаж болдоггүй гэсэн юм хаана байхав ,хулгай луйварт оролцохгүй л бай лдаа. Билгээ гэх нэг их мэдэгч сагсуу нөхөр намайг цагдаа ш�##�г�##�аа энэ тэр гэж сэтгүүлчийнхээ давуу т�##�ыг ашиглаж өвчгөнөж өгч байна аа хуулийн байгууллага ш�##�гах ёстой бол хэнийг ч ш�##�гана сэтгүүлч та нар дураараа байж болохгүй ээ. Та нарт НО их бий шүү ӨНӨРӨӨГ дуурайж шантаажлах арга мэхэнд хэт шунаад байгаа шүү.

Зочизочиннзо
Зочизочиннзо
1 сар 18, 2024 10:53

Энэ өнөрө авгай сэтгуулч гэхэд хэцуу хун шүү ,Шударга хун болж харагдах дуртай тм дурийг тэнэг хар массийн дунд ч төруулж чадсан бх . Нөгөө т�##�даа шун�##� тача�##� ихтэй бусдын маш сайн рэкэт ,шантааж хийж чаддаг мөнгөний төлөө эх орон ард тумнийг гэдэс дотортой нь худ�##�даад идхээс ч сийхгуй хун хар хог

ИРГЭН
ИРГЭН
1 сар 18, 2024 12:49

АНУ-ын хэвлэл мэдээлэл манай Улсын дотоод хэрэгт оролцож Дүгнэлт хийх нь манай Улсын Хууль хян�##�тын байгууллагын Үйл ажиллагаанд нөлөөлөх гэсэн Бүдүүлэг явд�##�

Зочин
Зочин
1 сар 18, 2024 14:03

нэр хүндтэй ч гэх шиг боловсролгүй х�##�тар, шантааж хийж мөнгө олдог нүүрсний хулгайч шүү

Холбоотой мэдээ

Back to top button