Нийгмийн

Өнгөрсөн онд 408 хүн үйлдвэрийн осол, хурц хордлогод өртөж, 57 нь нас баржээ

Үйлдвэрийн осол, хурц хордлого өмнөх оны мөн үеэс 13 тохиолдлоор өсжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээллээр үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тохиолдол 2023 онд 408 бүртгэгдсэн гэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 13 тохиолдлоор буюу 3.3 хувийн өсөлт болж байна.

Тодруулбал, 2023 оны дөрөвдүгээр улиралд 264 тохиолдол бүртгэгдэж өмнөх улирлаас 134 буюу хоёр дахин өссөн байгаа юм. 2023 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 129 (31.6 хувь) тохиолдол унасан, бүдэрсэн, халтирснаас үүсжээ.

  • Эд зүйлд хавчуулагдсан 52 (12.8 хувь),
  • Эд зүйл дээр гишгэсэн, суурин болон хөдөлгөөнт эд зүйлд цохигдсон 38 (9.3 хувь),
  • Унаж байгаа эд зүйлд цохигдсон 33 (8.1 хувь),
  • Хүчилсэн болон хүчтэй хөдөлгөөнд өртсөн 23 (5.6 хувь),
  • Халсан, түлэгдсэн, хөлдсөн 13 (3.2 хувь),
  • Гаднын халдлагад өртсөн 12 (2.9 хувь),
  • Цахилгаан гүйдэлд цохиулсан 4 (1 хувь),
  • Хорт бодис, цацраг идэвхийн нөлөөнд өртсөн 4 (1 хувь),
  • Живсэн 2 (0.5 хувь),
  • Бусад 98 (24.0 хувь) тохиолдол бүртгэгдсэн байна.

Нийт осолдогчдын 146 (35.8 хувь) нь хөнгөн хэлбэрээр, 205 (50.2 хувь) нь хүнд хэлбэрээр осолдож, 57 (14.0 хувь) хүн нас барсан байна. Мөн осолдогчдын 109 (26.7 хувь) нь эмэгтэйчүүд байна.Бүсийн хувьд, Төвийн бүсэд 155 (38.0 хувь), Улаанбаатар хотод 136 (33.3 хувь), Зүүн бүсэд 54 (13.2 хувь), Хангайн бүсэд 38 (9.3 хувь), Баруун бүсэд 24 (5.9 хувь), бусад буюу Зэвсэгт хүчний байгууллагад 1 (0.3 хувь) бүртгэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button