Энтертайнмент

Netflix: “Single's inferno" шоуны дөрөвдүгээр улирал гарна

Netflix-ийн “Single’s Inferno” нь БНСУ-ын хамгийн өндөр үзэлттэй шоу нэвтрүүлэгт зүй ёсоор тооцогддог бөгөөд эхний гурван улирал үзэгчдийн хүртээл болсон. Энэхүү нэвтрүүлэг нь ганц бие охид, залуус там хэмээн нэрлэгдсэн арал дээр амьдарч өөрийн жинхэнэ хайраа олох боломжийг олгодог билээ.

Тэгвэл гуравдугаар улирал гарч дуусаад удаагүй энэ байгаа энэ цаг үед Netflix-ээс албан ёсоор "Single's inferno" шоуны дөрөвдүгээр улирал гарах болсныг албан ёсоор мэдэгдлээ. Уг шоуны гүйцэтгэх продюсероор Ким Су А, найруулагчаар Ким Жэ Вон, Ким Жун Хён нар ажиллаж байгаа аж.


Дөрөвдүгээр улирал өмнөх гурван улирлаас илүү диваажин, тамын тухай ойлголтыг онцлон харуулах болно гэдгийг продакшны багийнхан онцолж байна. Тэд мөн оролцогчдод дагаж мөрдөх олон шинэ дүрмийг танилцуулах гэнэ. Одоогоор тус шоуны дөрөвдүгээр улирал хэдийд үзэгчдийн хүртээл болох эсэх нь тодорхойгүй байна.

Ц.Наранцацрал

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Khaliun
Khaliun

m

Last edited 1 Он Өмнө by Khaliun

Холбоотой мэдээ

Back to top button