10 дахь өдөр: Нотлох баримт шинжлэх судлах процесс дуусаж, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар үг хэлж байна

"Нүүрсний" гэх тодотголтой Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.01.26/ АРАВ дахь өдрөө Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай үргэлжилж байна.
Шүүх хуралдаанаар нотлох баримт шинжлэх судлах процесс дуусжээ.
Өнөөдөр шүүгдэгч нар эцсийн үгээ хэлэх процессоор үргэлжилж байгаа аж.
Үүний дараа эрүүгийн хариуцлагын хурал завсарлаж, бүрэлдэхүүн зөвлөлдөж гэм буруугийн дүгнэлтээ гаргах юм байна.
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг Авлигатай тэмцэх газраас шалган, хэргийг нь өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлснээр шүүхэд шилжсэн юм.
Т.Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр буруутган яллаж байгаа бол Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж яллаж буй. Шүүх хурал тодорхой шалтгааны улмаас нийтдээ таван удаа хойшилж, он дамнаж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Б.Ганхуягийг бүү хэлмэгдүүлээрэй.