Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын парламентын гишүүн эмэгтэй халдлагад өртөж, эмнэлэгт хүргэгджээ

БНСУ-ын эрх баригч намаас парламентад суудаг Бэ Хюн Жин пүрэв гарагт /2024.01.25/ халдлагад өртөж толгой тус газартаа бэртсэн тул эмнэлэгт хүргэгджээ.

Халдлага Сөүл хотын Каннам дүүрэгт 17:00 минутийн орчим болсон аж. Бэ Хюн Жиний туслах болсон явдлын талаар ярихдаа нэгэн хүн гишүүн дээр ойртож очоод “Хууль тогтоогч Бэ Хюн Жин мөн үү” гэж асуугаад чулуугаар дагз руу нь цохисон байна.

Тэрбээр толгойноосоо цус алдсан байдалтай Сүнчунян их сургуулийн эмнэлэгт хүргэгджээ. Түүний биеийн байдал одоогоор тогтвортой байгаа юм. Хэрэгтэн болох 15 настай эрэгтэйг Каннам дүүргийн цагдаагийн алба баривчилжээ.

Халдлага болсон газрын камерны бичлэгээс харвал баг, малгай өмссөн хэрэгтэн Бэ Хюж Жиний толгой тус газар луу 15 удаа цохисны дараа ойр хажууд нь явж байсан хүмүүс таслан зогсоосон байна.

Бэ Хюн Жин нь телевизийн мэдээний хөтлөгч байсан бөгөөд 2020 онд Парламентад сонгогдож бүрэн эрхээ хүлээн авсан юм. Тэрбээр 2022 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлын хэвлэлийн төлөөлөгчөөр богино хугацаанд ажиллажээ.

Хэдэн долоо хоногийн өмнө Өмнөд Солонгосын сөрөг хүчний намын удирдагч халдлагад өртсөн явдал гарсан. Энэ сарын эхээр Ардчилсан намын дарга И Жэ Мюн Бусан байхдаа хүзүү тус газраа хутгалуулсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн юм.

Эх сурвалж: Yonhap  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button