ГССҮТ: Галд өртсөн 5 хүний биеийн байдал хүнд хэвээр байна
Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024.01.24-ний өдрийн 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин дэлбэрсэн осол гарсан.
Уг галд онцгой байдлын гурван алба хаагч өртөж амь насаа алдсан юм. Цаашилбал, 60 айлын орон сууц шатаж, ойролцоох байшингуудад их хэмжээний хохирол учраад байна. Мөн яаралтай тусламжаар 14 хүн ирснээс 4 нь харьцангуй хөнгөн бөгөөд эмнэлгийн анхны тусламж, зөвлөгөө аваад явсан. Өдгөө түлэнхийн төвд 10 иргэн, Цэргийн төв эмнэлгийн хордлогын төвд нэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа 10 иргэний тав нь 80-90 түлэгдэлтэй эрчимт эмчилгээний, тав нь энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэдгийг өчигдөр /2024.01.24/ албаныхан мэдээлж байсан юм.
Тэгвэл эдгээр хүмүүсийн биеийн байдлыг өнөөдөр /2024.01.26/ тодруулахад, "Биеийн байдал нь дээрдээгүй хүнд хэвээр байна. Тэд амьсгалын аппаратанд ороод байгаа" гэв.
Ц.НАРАНЦАЦРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hurdan bosooroi. Umnuus ni setgel uvduj baina
аа хэцүү.дээ. би ганц хүүгээ 80хувийн түлэгдэлтийн улмаас 21хоног сахиад �##�дсан нүд.х�##�ьтрам маш хэцүү.дээ. босоод ирээрэй гэж з�##�бирая
Угаасаа тэсдэггүй шүү. Цаг хугацааны л асууд�##�. 60 хувиас дээш түлэгдэлттэй бол өнгөрсөн л гэсэн үг бараг.