Н.Номтойбаярын зурах сонгуулийн улс төр

Н.Номтойбаяр УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших хуулийн эрхгүй. Мөн МАН-ын гишүүн ч биш юм. Гэвч тэр сонгуульд өрсөлдөх хүчтэй дүр болох хүлээлт үүсчхээд байна.
Википедиа дахь Н.Номтойбаярын намтарт "Тэрбээр гэм буруугүй гэдгээ батлах хууль, эрх зүйн арга хэмжээ авч, цагаатгалын үйл явцыг эхлүүлээд байна" гэж дурджээ. Ирэх сонгуулиар тэр эл цагаатгалын явцаа түргэвчлүүлж чадахгүй бол УИХ-д нэр дэвших боломжгүй бөгөөд 2020 онд МАН гишүүнчлэлээсээ хасч орхисон юм.
Н.Номтойбаяр МАН-аас УИХ-д хоёр удаа сонгогдсон, дэд сайд, сайдын албан тушаал хашсан, монголын тагнуулын байгууллагад ажилласан намтартай. Тэрбээр ял сонсож, аавын хаалга татаж үзсэн, монголын тэргүүлэх том компаниудын нэг МАК-ийн үндсэн эзний хүү гэхчлэн жигтэй намтар түүхтэй нэгэн юм.
Хоригдож байгаад гарч ирэхдээ “Улс төрийн хөл хорио”-нд 307, ажилласны шагналд 57 хоног авч хилс ялыг шоронд дуусгав. Таны зөв гэдгийг би удахгүй батална. Шударга ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улс төрөөр маш их цангаж байна” хэмээн жиргэж байв.
Төрийн ордонд нэг их танхай гэмээр биеийн хэлэмжтэй явдаг, ер бусын дээрэнгүй ч юм шиг зан авиртай Н.Номтойбаяр ингэж өш зууснаа, эргэж ордонд сууна гэдгээ хоёр жил гаруйн өмнө мэдэгдсэн. Энэ амлалтаа гүйцээх хамгийн том боломж нь Н.Номтойбаярын хувьд 2024 оны УИХ-ын сонгууль л юм.
Тэр ч утгаараа 2024 оны сонгуулийн өмнө Н.Номтойбаяр ХҮН намыг давж, МАН, АН-ын хувьд анхаарал татсан дүр болон гарч ирлээ. Тодруулбал, тэр үүсэн байгуулагдсан дарааллаараа саналын хуудаст гуравдугаарт бичигддэг О.Бум-Ялагчийн халаасан дахь Ногоон намыг худалдан авсан нь үндсэндээ тодорхой болов.
Улмаар улс төрийн намуудын 13-рт бичигддэг М.Энхсайханы МҮАН-тай хамтарч, Х.Бум-Ялагч тэр хоёр Н.Номтойбаярыг эвслийнхээ даргаар сонгоод байна.
Ерөөс Ногоон намын гол үнэ цэнэ нь МАН, АН-ын араас саналын хуудаст гуравдугаарт бичигддэг дэслэл. Тэд 13-т бичигдэх, үндсэндээ саналын хуудасны эхний нүүрт ч багтах боломжгүй МҮАН-тай эвсэл байгуулж М.Энхсайхантай эвссэнээр түүнд жагсаалтад багтах боломж өгч мэдэхээр.
Гэвч нөгөө талдаа үе, үеийн сонгуулиар эвсэж болох бүхэнтэй эвсэж, элдэв тохироонд орсоор ирсэн М.Энхсайханы сийрэг тархийг сонгуулийн маневарт ашиглах гэсэн тактик харагдана. Эл нэгдлийн гол тоглогч нь М.Энхсайхан биш, Х.Бум-Ялагч ч биш. Цор ганц Н.Номтойбаяр л байх юм.
Холимог тогтолцоогоор 2012 онд сонгуульдахад 11 нам, 2 эвсэл өрсөлдөж, энэ анхны хэлбэрийнхээ золиос болж байв. Тэгвэл энэ удаа ийн өрсөлдөх чадалтай олон нам ч алга. Гэр бүлийн, жижиг ТББ-ын хэмжээнд ганц нэгхэн хүний халаасанд багтдаг намууд 2024 онд нэгдэж, эвсэж орохоос өөр сонголтгүй харагдаж байгаа.
Үүнийг Н.Номтойбаяр анзаарч, М.Энхсайхантай гар барилаа. Гэхдээ энэ бол зүгээр л ил харагдах тоглолт юм. Хөшигний ард Н.Номтойбаярыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжиж байгаа талаар идэвхтэй яригдаж буй. Үндсэндээ АН, МАН, ХҮН нэгдээд, ирэх парламентаар Үндсэн хуулиа дахин өөрчлөх дээр тохирчихсон.
Тэднийхээр бол, ҮХНӨ-д Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, хотын даргыг иргэдийн саналаар сонгох зэрэг өөрчлөлт оруулчих нюанс бий.
Харин У.Хүрэлсүхийн зүгээс ганц удаа сонгогддог ҮХ-ийн заалтыг С.Баярцогтоор өөрчлүүлэх тохироонд хүрсэн гэгдсэн.
Ийм эсрэг тэсрэг байр суурин дээр цэргийн стратегичийн сэтгэдгээр У.Хүрэлсүх өөр намын олон тоглогч оруулах замаар, ирэх парламентад намууд дамнасан төлөөлөлтэй болохоор ажиллаж буй дүр зурагтай байна. Түүний энэ төлөвлөгөөнд Н.Номтойбаярын Ногоон намыг өнгөлөх санаа яв цав нийцэхээр.
Н.Номтойбаяр эдүгээ МАН доторх М.Энхболдын фракцтай нэлээд ойр нөхөрлөж, Л.Оюун-Эрдэнийн мандат өгөхгүй дүрүүдийг түүхээр уулзалт хийж буй. Тухайлбал, 2016-2020 онд УИХ-ын гишүүн асан А.Ундраа Н.Номтойбаярын дэргэд очоод байна. Физикийн салбарын тэргүүн зэргийн боловсролтой А.Ундраа Ногоон намын нэгдлээс АН доторх З.Нарантуяа шиг чимэг болох хүлээлт ингэж үүсчээ.
Мөнхүү АН-аас Н.Номтойбаяртай сайд асан М.Зоригт нэлээд ойр байж, уг нэгдлээс нэр дэвших хувилбар ч яригдсаар байна. М.Зоригтын хувьд Дорнод, Сүхбаатар, Хэнтий тойрогт Н.Номтойбаяртай зэрэгцэн нэр дэвших боломжтой нэгэн юм.
Улс төр, бизнесийн хүрээнд Н.Номтойбаярын сонгуулийн бэлтгэлтэй холбоотой элдэв уулзалт, лобби дээр түүний аав Б.Нямтайшир ч идэвхтэй ажиллаж буй. Тэд Англиас пи-ар баг авчирсан гэх бөгөөд санхүүгийн чадамжийн хувьд МАК нэг удаагийн сонгуульд торохгүй гэгдэж байна.
Яг ингэж Н.Номтойбаярыг 2024 оны сонгуулийн өмнө цахилж гарч ирнэ гэж МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ төдийлөн тооцоолоогүй болов уу. Тэр өнгөрсөн хугацаанд АН-ыг хэсэг бутаргаж байгаад, эргэж нэг нам төрхтэй харагдуулахад үлэмж их хүчээ зарцуулсан. Дээрээс нь гомдоочихгүй шиг дусал тариа хийнгээ ХҮН намыг, Т.Доржхандыг ашиглах санаагаа ч орхиогүй.
Гэтэл гэнэт Н.Номтойбаяр гэдэг шинэ тоглогч гарч ирээд, Тусгаар тогтнолын ордон, Төрийн тэргүүний өрөөгөөр явж, АН доторх зарим хорчин гишүүд, МАН-ын томчуудтай уулзаж, эхэллээ.
Ерөнхийдөө л ийм тухгүй мэдрэмж дундуур нэгэн цагт НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн тамгаа булаацалдаж явсан Л.Оюун-Эрдэнэ, Н.Номтойбаяр нар зэрэгцэн, нам удирдаж, сонгуульд өрсөлдөх нь тодорхой боллоо.
Ногоон нам, МҮАН эвсэл сонгуулийн ялалтад айхтар эффект АН, МАН-д өгч чадахгүй ч үүсэн байгуулагдсан дарааллаараа саналын хуудсын гуравдугаарт бичигдэнэ. Тэд энэ байдлаараа, тус эвслийг Н.Номтойбаяр тэргүүлэхээрээ ХҮН намын сонгуульд үзүүлэх жингээс давна аа.
Ядаж л бизнесийн томчууд ХҮН намд итгэл өгснөөс Н.Номтойбаярыг дэмжихээ илүүд үзэх билээ. Түүний давуу байдлууд ирэх өдрүүдэд улам ч өсч мэдэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гарахгүй дээ
Чи тэгээд одоогийн байгаа байд�##� амьдр�##�аа өөрчлөхийг хүсэхгүй байгаа юм уу
Шоронгийн хулгайчаар өөрчлүүлэх юм уу?
Муу туг�##� энхболд болон монголыг идэгч 33 тэрбумтан хулгайчийн нэг нямтайшир хулгайчийн үр удмыг сонгож яадгийн
Зөв хүмүүс л хэрэгтэй байна.
Мулгуу Данхыг ямарч гэсэн �######�уулж байт�##� учир нь олдоно шүү
Английн пиар баг нь сэтгэгдэл ботоор ажиллаад эхэлжээ
Ингэхэд нөгө 8-р ангийн монтаж юу боллоо?
Цаг нь болсон одоо ухрах зам байхгүй
Hiij buteesen zuiltei mundag hundee
Demjnee mundag ah
Дэмжнээ
НОМТ ХҮҮ ГАРЦААГҮЙ СОНГУУЛЬД ЯЛЖ УИХ-Д Суух нь дамжиггүй би л лав хамгаас илүү баярлаж байна НОМТ ХҮҮД АМЖИЛТ ХҮСЬЕ
Хүрэлсүхтэй үзээд дуугаа хориулсан эргээд ирж
Харин ч Хүрэлсүхтэй үзээд дуугаа хориулсан одоо эргэн ирэлт хийх цаг нь болсоон Номт
Сайхан ч амьтан биш. Чинь үнэнийг хэлэхэд бас л нэг хулгайчийн хүү. Цагаан суврага танай гэр бүлийн өмч биш.Буцааж өг.
Харин ч Хүрэлсүхтэй үзээд дуугаа хориулсан одоо эргэн ирэлт хийх цаг нь болсоон Номт
Харин ч Хүрэлсүхтэй үзээд дуугаа хориулсан одоо эргэн ирэлт хийх цаг нь болсоон Номт
Odoo gutgelegt ortolgui, huchee aldalgui garch ireed ene mongol ulsiig hogjuuleesei
odoo ch MAN AH sandartsgaaj bga bhda
Herhen yaaj Hvvk-tei alaltsaad alga bolood amaa daruulj boldgiin tod jishee bolson shdee Nomt maani odoo comeback hiih tsag ni irseen demjij baina
Харин ч хүрэлсүхтэй үзээд дуугаа хориулсан эргээд ирж бна
З�##�уу үе хүч төрөн гарч ирэхнээ. АМЖИЛТ
Энэ жилийн сонгуульд Номтойбаярыг л хүлээж байлаа МАН ын засагл�##�ыг буулгаж өөрчлөлт хийх цаг нь болсон
helsendee hurdeg aaviin huu dee.bi helsen heleegui tumen medej bgaa
монголчуудын өрөвдөх сэтгэл зүйг ашиглаж бна. одоо цагт зөв юм буруу, буруу юм зөв болжээ дээ х�##�аг х�##�аг. Энэ з�##�уу хувийнхаа бизнесийг хийвэл амжилт олох байхаа
Улс төрийн өшөө авахаар орох гэж бгаа гэсэн утгатай юмаа даа. Улс орны хөгжилд энэ мэтийн хүмүүс хэрэггүй л баймаар сонгочих виидээ
Намынхандаа хавчигдаж, шахагдаад хэлмэгдэж ирчихээд юун дахин сүүлрэх. Харлуулах гээд ядчих юм аа. Яг энэ хулгайчуудтай чинь зоригтой тэмцэлдэх нэгнээ битгий ингэ.
улс төрийн туршлага суусан шоронд хүртэл амьдр�##� ямар байдгийг биеэр мэдэрсэн хөрөнгө мөнгө олох гэж гүйгээд байхгүй болохоор Номтойбаярыг дэмжинэ Оюун эрдэнэ сайдтай адил хэмжээнд үзэж байна харин авилгатай тэмцэхдээ ямар ч үед бууж өгч болохгүй шүү
Харин ч хүрэлсүхтэй үзээд дуугаа хориулсан эргээд ирж бна
meddeg humuus ni medndee shudraga huchtei duugardag hiij buteej yvsan hun shuudee
Ihiig buteeh hen dee.
хэнийг сонгож яаж амьдрах нь ард иргэдийн гарт байна даа. эрт гарч ирж байгаа з�##�уу хүний хүчирхэг дуу хоолой түмэнд хүрч ирээдүй хойч үе минь гэрэлтэнэ гэдэгт итгэж байна.
odoo uyed helsendee hurdeg hun l bidend heregtei baian.
Номтойбаяр сөрөг хүчний хоосон орон зайн "Том тоглогч"
Овоо доо, нэг сонголт гарч ирж байна. Амжилт
Номтыг дэмжиж байна.
Manai ex orond odoo l ax shig xvn xergtei. Dornodod ch surgiulaas awxuulad mash ix ym xiij bvteesen. Bvgd medne shd. Zaluu xvnii xvch xodolmor tarxi dutagdaj bn ene ulsad
нэр дэвших хуулийн хариуцлага байхгүй гэж юу хуцаад байгаанбээ? Баримтаа гаргаад ир
Шударга түүнийг хилсдүүлсэн нь үнэн шүү дээ, одоо туг бариулах хэрэгтэй. Монгол улсад хэрэгтэй хүн. Хэзээ ч хэний ч хөрөнгийг хулуу хийхгүй. Тийм нөхөдтэй ноход мэт харьцаж чадах нэгэн. Дэмжиж байна. Амжилт.
Мөнгөөр баадаг айл хэрэв цагаадсан бол баастай мөнгөөр авилгадсан
Урьд нь Ял эдлэж байсан Хүн УИХ-д нэр дэвших гээд явж байхыг Монголд л харж болно,,,, Яг үнэндээ ҮХ-аа зөрчсөн явд�##� болно,
...барахгүйэээ гэмт хэрэгтэн байсан бишүү
Мөнгө бүхнийг шийддэг өнгө мөнгөний хорвоо болсон доо. Нямтайширын гэр бүл төрийг атгамаар санагдаад байгаа юм байлгүй. Ундраа гэгч авгай бол М.Энхболдын үeэл, тэднийхэн эрлийз гэдэг нь ч үнэн. Рио тинтогийн хахуулийн мөнгийг Ундраа бол Зоригтын уул уурхайн сайд байхад зөөж л явсан хүн
Olon ch udaa gutgegdlee dee. Odoo l garch ireed yu unen hudlaa bolohiig haruulaad ug
Н.Номтойбаярыг Тагнуулын ерөнхий газрын дарга болчихоосой гэж бодох юм.
Номгүйбаяр минь сонгуулиас өмнө бичиг үсэгт тайлагд в�##� чамд өөрт чинь л хэрэгтэйдээ ! Хэдэн үеэрээ ного он ма лгай өмсөж ирсэн удмын хүнийг монголчууд сон гох магадла л тун багашүү дээ !
Бичиг үсэг мэддэггүй Наранхүү болоод л байсан. Харин ч додигор байсан шүү. Ичих нүүргүй авилга хахуулийг өгч авч сурсан хүмүүс гэж боддог шүү энэ гэр бүлийг.Асуудлыг авилгаар шийдээд сурчихсан хүмүүс ч хортой доо.
Цагаан Суврагын ордыг эдний гэр бүл ямар замаар авсан бэ. Соци�##�измын үед төсвийн мөнгөөр хайгууль хийж нөөцийг тогтоосон яг Таван Толгойтой адилхан ард түмний баялаг.Үр шимийг нь ард түмэн хүртэх ёстой. Ганцхан гэр бүлийн өмч биш. Сайханбилэгийн шед чимээгүйхэн авчихсан бодвол авилгаар өгсөн биз.
Энэ яасан улс төрийн мэдрэижтэй сэтгүүлч вэ? Амжилт!
Ногоон нам О. Бум ялагч, МҮАН М. Энхсайхан нарын эвсэл сууд�##� авахгүй нь бүр тодорхой болж байна.
Энэ нь тэдний сонгуулийн мөнгө босгох ядсан арга юм. Номтойбаяр мөнгөтэй байх. Гэвч хүмүүжил ёс суртахуун нь мөнгөтэйгөө адил биш гэдгийг нийгэм �##�ь хэдийн мэддэг болсон
АН МАН-н дарангуйл�##�-г дуусгах хэрэгтэй амжилт
Hugshid zaluu Nomtiig ih sainaar yarij baisan shuu
nuguu l 2 nam ni 1 2 ooro garj ireed bdag uur songolt bhad ygad ym bee? nomtiig demjij bgoo
hunii ovog ner zuv bicheechee. albaar tgj doromjlood baigaamuu.
Zaluuchuudiin duu hooloi demjnee
МАН АН биш бол хамаагүй Номтойбаярын эвслийг дэмж хүмүүсээ