Нийгэм мэдээ
Малаа хариулахгүй хот руу оруулбал ₮1 саяар торгоно

Хориглосон бүсэд журам зөрчиж мал нэвтрүүлсэн хүнийг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгоно.
Хариулгагүй хот руу орж ирсэн малыг зөвшөөрөгдсөн бүс рүү тууж гаргах ажлыг Баянзүрх дүүргээс зохион байгуулж байна. Ногоон байгууламжийг сүйтгэх эрсдэл дагуулж буй учраас хариулгагүй малыг цаашид хашаалах тусгай хашааг байгуулах шийдвэрийг дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр гаргасан.
Мөн хашаа, өвс тэжээлийн зардлыг буруутай этгээдээр төлүүлэхээр болжээ. Иймд иргэд малаа хариулгатай байлгаж, эзэнгүй алдуул мал олдвол 99482442 дугаарын утсанд хандаарай.
Эх сурвалж: БЗД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene улс даяар үйлчилдэг үү, зөвхөн УБ-д уу ?
Зэрлэг ан амьтан хотод орж ирвэл бүү ойртоорой, битгий үргээ гэх мөртөө ма л орж ирвэл сая саяаар торгоно гэх...... Сууринд суусан монголчууд яагаад ма лд ийм өс хонзонтой болж бнаа ?!
Зүүн Баруун с�##�аанд өвөл зунгүй л байж бна даг. Хэдэн хөгшидийн м�##�ыг хотоос хөөж гаргасан одоо тэгээд хөөж гаргаач. Чадахгүй бол хотод бгаа хэдэн хөгшиндөө авч үнээ м�##�ыг нь буцааж байлга
Шуурганд уруудаад ирж байгаа м�##�ын буруу юу. Битгий солиор. Хол очиж хуц.