Шүүхийн тойм: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нараас бусад есөн хүн ямар ял сонсов

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм бурууг тогтоох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын 16 өдөр үргэлжилж өчигдөр шийдвэрээ гаргалаа.
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу ГУРВАН жилийн хорих ял, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт ТАВАН жил есөн сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн тухай бид мэдээлсэн.
Ташрамд, Б.Ганхуягт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8.1, 1.9.2, 2.2.3 дахь заалтуудыг үндэслэн мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2 дахь хэсэгт зааснаар Чингис хаан банканд эдийн засгийн давуу байдал бий болгож, ЭТТ ХК-нд 40 тэрбум 359 мянга 310 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холобгдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Тэгвэл бусад нь хэрхсэн бэ гэдэг мэдээллийг хүргэе.
НЭГ. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Т.Аюурсайхан, И.Даваадорж нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.3.3 дахь хэсэг зааснаар ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛЭГЛЭЛ байгуулсан. Мөн И.Даваадоржийг хахууль авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, хоёр жил хорихоор болов. Мөн 400 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг хураахаар шийдвэрлэлээ.
Ташрамд, И.Даваадоржийг Т.Аюурсайхан ХНХ-ийн сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилж байсан гэгддэг.
ХОЁР. Шүүгдэгч Б.Ганхуяг, Б.Отгонжаргал нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулсан. Шүүгдэгч Б.Отгонжаргалыг 2021.07.22-ны өдрөөс 2022.10.27-ны хооронд өөрийн хөрөнгө болох 30 мянган ам.доллар буюу 101 сая 580 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь хууль ёсных эсэхийг тайлбарлаж чадаагүй гэж прокурор яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн үндэслэлгүй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн Б.Отгонжаргалыг албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, ХОЁР жил ЗУРГААН САР хорихоор болсон байна. Түүнчлэн 400 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг хураах нэмэгдэл ял оноов.
ГУРАВ. Т.Аюурсайханы дүү Т.Түвшинбаатарыг баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн өгсөн гэм буруутайд тооцож 450 мянган төгрөгөөр торгосон ч хариуцлагаас чөлөөлсөн юм.
ДӨРӨВ. “Лаки лайф” ХХК-ийн удирдах албан тушаалтан Г.Гантөмөрийг өөртөө давуу байдал бий болгох, хахууль өгсөн гэм буруутай гэж дүгнэн 10 сая 950 мянган төгрөгөөр торгох ял шийтгэсэн.
ТАВ. Говийн IX ноён хутагт Данзанлувсантүдэвийг үнэн зөв мэдүүлэг өгөх баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутай гэж дүгнэн 450 мянган төгрөгөөр торгоод түүнийг төлөхөөс чөлөөлөв.
ЗУРГАА. Б.Ганхуягийн эхнэр П.Бадамхандыг гэрчийг худал мэдүүлэг өгөхөд зориудаар ятгасан гэм буруутайд тооцож нэг сая төгрөгөөр торгов.
ДОЛОО. “Хишиг арвин индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн хүү Х.Батхишигийг хахууль өгсөн гэм буруутайд 2 жил хасаж 14 сая төгрөгөөр торгов.
НАЙМ. ЭТТ ХК-ийн Санхүүгийн албаны дарга асан Б.Эрдэнэбаяр, “МД трейвэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Дагвадорж нарыг мөнгө угаасан, хахууль авахад хамтран оролцсон гэм буруутайд тооцоод зорчих эрхийг зургаан сар, нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хаслаа.
ЕС. “МД трейвэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.ДагвадоржИЙГ мөнгө угаасан, хахууль авахад хамтран оролцсон гэм буруутайд тооцоод зорчих эрхийг зургаан сар хасаж, 10 сая 950 мянган төгрөгөөр торгох ял оноолоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
одоо Аюурсайхан нөхдөө дуудах цаг ирж дээ
хөөрхий муу Ганхуягыг нисэхгүй нисэхгүй гээд байхад нь нис нис гэсээр байгаад араасаа утаа гардаг хөлгийн бүхээгт чихэв гэдэг шиг юм боллоо доо нээлттэй сонсголд яагаад энэ хүнийг оруулсангүй вэ энэ хүн маш их юм мэдэж байгаа яагаад АТГд өгсөн мэдүүлэг нь гарч ирэхгүй байнаа
Yu gj kheldgiin. Khelekhgyi baij bgd l tokhiroo khiigeed baga yal avch bgaa biz dee.
Аргагүйн эрхэнд шах�##�таар ял өгсөн байна. Энэ бол хэрэг биш.
Гэм буруугийн шүүж байгаа биш гэм буруутай хүмүүсийг зүгээр л шагнаад л явуулаад б.а. Монгол улсын газар шороог зарсан хүмүүсийг ингэж яллах нь шударга ёсонд нийцэхгүй б.а. Үнэхээр авилг�##�д идэгдсэн улс орон болсон б.а
Ккз Хишиг арвин мэтэд 14 сая бол кофeных нь мөнгөштээ
кофендоо хийж хутгадаг х�##�бага элсэн чихэрний мөнгө байхоо
Зайл муу луйварчдаас үхэж д�##�д орцгоо шүүлгэж байгаа нь шүүж байгаа нь цаанаасаа зохион байгуулж чиглэл өгч байгаа нь б
олон хоног хур�##�дсан болохоор шүүх нотлох баримтыг сайн үзэж дүгнэлт гаргасан гэж үзэж банйа
За энэ хэд нь ч ялаа авдаг байж. Нүүрсний сонсголоор илэрсэн томчууд нь яах юм бол?
Энэ хэргийг шүүсэн шүүгчдийн гаргасан шийдвэр нь дээд дарга нарын заавар захи�##�гаар хийгдсэн гэж дүгнэж байна. Яагаад гэвэл хэт энэрэнгүй байна. Шүүхийн энэрэнгүй зарчим нь дарга нарт бус энгийн иргэдэд л үйлчилбэл илүү зохимжтойг шүүгчид анхаарах хэрэгтэй.
Ямар ч сайхан ял өгдөгийм дээ бараг л шагнл урамшуул�##� шиг