Японд ханиадны эмийн хомстол үүсээд байна

Япон өнгөрсөн жилийн тавдугаар сард коронавирусийн дэглэмийн бууруулсан. Үүний дараа тус улсад улирлын томуу, амьсгалын синцитиал вирус гэх мэт амьсгалын замын халдварын тоо огцом нэмэгдэх болсон юм.
Ингэснээр ханиадны эмийн эрэлт эрс нэмэгдэж, хомсдол үүсжээ. Эрэлтийг хангахын тулд Японы эрүүл мэндийн яам эмийн компаниудыг арав болон арван нэгдүгээр саруудад үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг уриалж, тэгсэн тохиолдолд хөдөлмөрийн тэтгэмж олгоно гэж мэдэгдсэн.
Арван хоёрдугаар сарын сүүлээр эмийн үйлдвэрлэл есдүгээр сартай харьцуулахад 10 хувиар нэмэгдсэн байна. Гэвч энэ нь эмийн нийлүүлэлтийг эрэлттэй тэнцүүлж чадаагүй аж.
Тухайлбал Токио хотын Кото дүүрэгт эмийн сан ажиллуулдаг Масао Такахаши “Би эмийнхээ нөөцийн талаар үргэлж санаа зовдог. Эм бөөний үнээр зардаг хүмүүс рүү залгаж асуухаар өглөө хүргэж өгч чадахгүй, өдөр хүргэж өгөхийг бодно гэж хариулдаг” хэмээжээ.

Такахашийн ажиллуулдаг эмийн санд цэр ховхлогч, ханиалга намдаах эмийн нөөц бараг байхгүй болсон байна. Мөн хоолойн үрэвслийг намдаагч, антибиотикийн нөөц ч гэсэн хомс байгаа юм.
Хэрвээ үйлчлүүлэгчийн асуусан эм дууссан байвал тэрбээр жор бичиж өгсөн эмч рүү нь залгаж байгаа эмийн төрлүүдээс өгч болохыг нь асуудаг байна. Зарим тохиолдолд эмийн хангамж ирсний дараа Такахаши үйлчлүүлэгчидийн гэр лүү нь хүргэж өгдөг аж.
Тэр эмийн үйлдвэрлэл нэмсэн талаар “Фронтод нь ажиллаж байгаа хүний хувьд, юу ч өөрчлөгдөөгүй мэт санагдаж байна” хэмээжээ.
Эх сурвалж: Asahi Shimbun
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.