Гадаад мэдээДЭЛХИЙ

Европын холбоо Украинд бэлдсэн 54 тэрбум ам.долларын тусламжаа эцэст нь баталлаа

Европын холбооны удирдагчид пүрэв гарагт /2024.02.01/ хуралдаж Украинд бэлдсэн 54 тэрбум ам.долларын тусламжаа эцэст нь баталсан байна. Өнгөрсөн арван хоёрдугаар сард удирдагчид хуралдсан ч Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан хориг тавьсан юм.

Тэгвэл Европын удирдагчдаас үзүүлсэн шахалтын үр дүнд Орбан эцсийн мөчид бодлоо өөрчилж, 54 тэрбум ам.долларын тусламжийг дэмжсэн байна. Орбантай Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Олаф Шольц, Европын комиссын дарга Урсула фон дер Лейен, Европын зөвлөлийн дарга Чарльз Мишель нартай 11 цагийн турш хэлэлцсэн аж.

Виктор Орбан

Украинд үзүүлэх барууны орнуудын тусламж царцаад байсан үед Европын холбоо 54 тэрбум ам.долларын багцаа баталсан нь өндөр ач холбогдолтой гэж эрх баригчид хэлжээ.

Тухайлбал Францын Ерөнхийлөгч Макрон “Европ дэмжлэг санал нэгтэй, нэгдмэл, Кремльд найрсаг нэг улсаас болж зогсохгүй. Бидний илгээж буй мессеж тодорхой. Украинд үзүүлэх Европын дэмжлэг саарна гэж ОХУ найдах хэрэггүй” гэсэн юм.

Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский “Европын холбооны үргэлжилсэн дэмжлэг нь Украины урт хугацааны эдийн засаг болон санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлнэ” хэмээжээ.

Эх сурвалж: The Guardian, Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button