УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Т.Бадамжунай нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шийдвэрийг хэвээр үлдээв

Т.Бадамжунай нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэмэлт мөрдөн байцаалт хийхээр болсон билээ.

Тодруулбал, өнгөрөгч 2023 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр анхан шатны шүүх УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан.

Гэвч Нийслэлийн прокуророос буцаах шаардлагагүй гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байдаг.

Тус эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх өчигдөр /2024.02.01/ хэлэлцжээ. Ингэхдээ эл хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн аж.

Шүүхийн мэдээ: Т.Бадамжунай нь

  • 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т “төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т “хахууль өгөх”,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “мөнгө угаах” гэмт хэрэгт,

Э.Жаргалсайхан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “мөнгө угаах” гэмт хэрэгт,

Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “хэргийг буруу тусгаарласан”, 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Тус захирамжид гаргасан прокурорын эсэргүүцлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн: Т.Бадамжунай, Ц.Анандбазар нарын үйлдлийг нэгтгэн шийдвэрлэх талаар заасан хэсэг болон шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаануудаас заримыг нөхөн гүйцэтгэх шаардлагатай гэж үзэн хэвээр үлдээв.

Харин давж заалдах шатны шүүх Т.Бадамжунайд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахуул авах” гэмт хэргийн шинж байгааг шалгах шаардлагатай гэж нэмэлт заалт оруулсан болно.


Энэ тухай өмнөх агуулга Сонгуулийн өмнө шүүх мессеж: Д.Эрдэнэбилэгийг интерполоор хайлгаж, Т.Бадамжунайг давж заалдах руу өгөв контент

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 4, 2024 09:12

Жинхэнэ мэргэшсэн гол хэрэг нь хахууль авах гэмт хэрэг нь �##�га байна шүү дээ????

Холбоотой мэдээ

Back to top button