УЛС ТӨРЭнтертайнмент

ЕТГ: “Чингис хаан” одонг THE HU хамтлагт олгохоор шийдвэрлэлээ

Төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Өнгөрсөн жил “Чингис хаан” одонг олгоогүй, өнжсөн. Харин энэ жил хэнд хүртээхийг өнөөдөр /2019.11.18/ Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд зарлалаа.

Тодруулбал, Олон Улсын тавцанд Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, дуурсгаж яваа Хүннү рок урсгалын THE HU хамтлагт олгохоор шийдвэрлэсэн байна. Тус одонг гардуулах ёслолын ажиллагаа арваннэгдүгээр сарын 27-нд буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Чингис хааны мэндэлсэн өдөр гардуулах аж.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлэхдээ, “Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр 2019 арваннэгдүгээр сарын 27-ны өдөр тохиож байгаа. Энэ өдрийг тохиолдуулан “Чингис хаан” одонгоор The Hu хамтлагийг шагнахаар болсон. Үндэсний урлагийнхаа гайхамшгийг дэлхийн дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтний урлаг соёлын санд нэгэн онцгой өнгө төрхийг бий болгож буй тус хамтлагт Ерөнхийлөгч Чингисийн одонг хүртээх болсон талаар уламжилж байгаад баяртай байна.    Энэ хамтлаг нь 11 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд үүсгэж байгуулагч нь МУГЖ Б.Дашдондог. Хүннү рок урсгалаас уран бүтээлээ туурвидаг. Гэрэг хэмээх анхны цомгоо энэ оны есдүгээр сард гаргасан нь борлуулалтаараа дуу хөгжмийн жагсаалтыг тэргүүлж байна. Их эзэн Чингис хаан, эзэнт гүрэн өвөг дээдсийнхээ суу алдар бахархалт түүх хийгээд үндэсний уламжлалт урлаг соёлынхоо арвин өвдөө тулгуурлан бий болгосон Хүннү рок урсгалыг түгээж яваа Монгол залуустаа талархал илэрхийлье” гэлээ.

-Өмнөх жилүүдэд Чингисийн одонг хувь хүнд олгодог байсан. Энэ жил хамтлагт олгож байгаагаа онцлогтой юу?

-Хувь хүмүүст олгодог байсан. Энэ жилээс журамд өөрчлөлт оруулан хамтлаг, байгууллагад олгодог болж байгаа.

“Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригдаж байна.

“Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй гэж заажээ.

Сонирхуулахад, Disney, EA компаниудын хамтын бүтээл “Star wars”-ын тоглоомын “Falling order” хэсэгт “The Hu” хамтлагийн дууг сонгосон билээ.

П.УРНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

зөв шийдвэр байна ээ
улсынхаа нэрийг гаргасан хүн д өгмөөр байгаа юм
гончигдорж одоо ямар шалгуур болзол хангасан бэ

Зочин
Зочин

ёстой зөв шийдвэр Монголоос Дэлхийд одтой болохыг үзэх хувьтай юм байна.

000
000

Eldev oigoor ni baiguullagad toriin odon ogdog ni huuchin nigmiin hotsorson setgehui yum aa. Gants gaigui odon Chingis.ee ene buruu jishig ruu oruulj buid haramsaj bna.

Холбоотой мэдээ

Back to top button