Гадаад мэдээДЭЛХИЙЭнтертайнмент

“BTS” хамтлагийн Жонгүг “People’s Choice Awards”-аас Шилдэг эрэгтэй уран бүтээлчийн шагнал авчээ

“Gallup Polls” компани 1975 оноос хойш энтертайнментын ертөнц дэх шилдэг уран бүтээлчдийг үзэгчдийн саналаар тодруулж ирсэн. Тэгвэл энэ жилийн “People’s Choice Awards”-аас “BTS” хамтлагийн гишүүн Жон Жонгүг Шилдэг эрэгтэй уран бүтээлчийн шагнал авсан байна.

Ингэснээр тэрбээр тус шагналын хүлээн авсан анхны Ази гаралтай уран бүтээлч болж байгаа юм. Жонгүг Шилдэг поп уран бүтээлч, Шилдэг эрэгтэй уран бүтээлч, Шилдэг шинэ уран бүтээлч, Шилдэг хамтын уран бүтээл гэсэн дөрвөн төрөлд нэр дэвшжээ.

Жонгүг өнгөрсөн долоодугаар сард “Seven” нэртэй анхны ганцаарчилсан уран бүтээлээ гаргасан. Тус дуу цацагдсан даруйдаа чартуудыг тэргүүлж, дэлхий даяар к-поп сонирхогчдыг байлдан дагуулсан билээ. “Seven” уран бүтээл нь “Spotify” дээр хамгийн богино хугацаанд нэг тэрбум стрийм хийгдсэн дууны рекордыг тогтоосон. Тэрбээр өнгөрсөн арван хоёрдугаар сард, хамтлагийнхаа Жиминтэй хамт цэргийн алба хаахаар явсан юм.

Харин “Stray Kids” нэртэй К-поп хамтлаг Шилдэг хамтлагийн шагналыг авсан байна. Тус хамтлаг мэдэгдэл гаргахдаа “Бид 2024 оны “People’s Choice Awards”-аас Шилдэг хамтлагийн шагналыг хүртсэн нь нэр төрийн хэрэг” хэмээжээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button