Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачинТехнологи

Тархиндаа чип суулгуулсан анхны хүн бодлоороо компьютерын хулгана удирдаж сурчээ

Илон Маскийн үүсгэн байгуулсан “Neuralink” компани хамгийн анхны удаа хүний тархинд чип суулгасан гэдгээ өнгөрсөн сарын сүүлээр мэдэгдсэн. Тэгвэл Маск тархиндаа чип суулгуулсан хүн компьютерын хулганыг чипээрээ удирдаж чадсан гэжээ.

Тэрбээр даваа гарагт /2024.02.19/ “X Spaces” платформ дээр болсон эвент дээр “Сайн ахиц ажиглагдаж байгаа. Судалгаанд оролцож буй хүний хагалгааны шарх нь бүрэн эдгэрсэн, бас хулгана удирдаж чаддаг болсон. Зөвхөн оюун ухаанаа ашиглан хулганыг дэлгэц дээр хөдөлгөж чадаж байгаа” хэмээсэн юм.

Зургйин эх сурвалж: BBC

Маск нэмж “Оюун ухаанаар хулганын аль болох товчийг дардаг болгохоор ажиллаж байгаа. Тэгэхээр хулганын баруун, зүүн товч бас дээш доош скроллдох функцийг оюун ухаанаараа хийдэг болгохоор ажиллаж байгаа гэсэн үг. Учир нь хулганаар ямар нэгэн зүйлийг зөөхийн тулд эдгээр функцүүд шаардлагатай” гэжээ.

“Neuralink” компанийн явуулж буй туршилт амжилттай болбол олон сая хүмүүсийн амьдралыг өөрчилж магадгүй юм. Мэдрэлийн тогтолцооны гэмтлээс болж хөдөлж эсвэл ярьж чадахаа больсон хүмүүс тархины чипийн тусламжтай дахин хөдөлж, ярих боломж үүсэж магадгүй билээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Хүн ингээд киборг боол болох замдаа орлоо

Зочинzochinзоzochinчин
Зочинzochinзоzochinчин
Reply to  зочин

Харин тийм удирдлагатай тоглоомон хүн шиг болно.

Мөнхөө
Мөнхөө

За сайхан зүйлч биш болов уудаа

Zochin
Zochin

gaihaltai uhaantnuudiig bishreh yum.

Зочин
Зочин

Тэр хүн хулганыг удирдаж байгаа ч компьютер нь эргээд чипээ удирдах болно .Чипэнд юу суулгав�##� болох вэ гэж оролдох болно.Хүн компьютерийн боол болж түүнтэй хамтарч ажиллах болно.

Холбоотой мэдээ

Back to top button