НИЙГЭМНийгэм мэдээ

Малчдад зориулж хандивын барилдаан зохион байгуулж, уяачид морио дуудлагаар худалдана

Хөдөө орон нутагт өвөлжилт хүндэрч, мал ихээр хорогдож буйтай холбоотойгоор малчдад туслах хандивын аянууд өрнөж, хөдөөг чиглэх тусламжийн цуваа харьцангуй нэмэгдэж байна. Өнөөдөр үндэсний спортын холбоодууд болон Гандантэгчэнлин хийд, Малчин телевиз, Монголын сайтын холбоо, Босоо Хөх Монгол хөдөлгөөн хамтарсан мэдээлэл хийж малчдад туслах хандивын аян эхлүүлж, иргэд болон үндэсний хэмжээний томоохон компаниудыг нэгдэхийг уриаллаа.

Энэ үеэр Улсын харцага Г.Ганхуяг, "Үндэсний өв соёл уламжлалаа хамгаалж, хадгалж, өвлүүлж яваа үндэсний спортын холбоод болон бусад үндэстний онцлогийг шингээсэн бүтээгдэхүүн гаргадаг томоохон компаниудыг бидэнтэй хамтраачээ гэж уриалж байна. Сүүлийн үед Монголчууд хандив гэдэг үгэнд дургүй болсон байна. Үүнд хандив хаагуур ороод хаашаа гараад явчихдаг, юунд зарцуулсан нь мэдэгддэггүй байдал нөлөөлдөг байх. Харин бидний хандив бол шилэн дансаар зохион байгуулагдана. Гэхдээ хандивын аян биш тусламжийн аян шүү гэж тодотгомоор байна" гэлээ.

Харин Монголын морин спорт уяачдын холбоo, "Хөдөөгийн өвөлжилтийн байдал хүндэрлээ. Энэ бол жил бүр давтагддаг зүйл биш учраас мал, махнаас хамааралтай аж ахуй нэгжүүдийг бидэнтэй хамтарч ажиллах байх аа гэж бодож байна. Монголын морин спорт уяачдын холбоо 120 мянга гаруй уяачтай. Эдгээр уяачдаас улсын алдар цолтой уяачид өөрийн хурдан хүлгийн дээжээс сонгон дуудлага худалдаа явуулж, орлогыг хандивт өргөх ажлыг зохион байгуулна" гэсэн бол

Монголын Үндэсний бөхийн холбоо "Гуравдугаар сарын нэгний өдөр хандивын бариллдааныг зохион байгуулна. Энэ барилдааны үеэр бөхчүүд маань мөн хандивт нэгдэж, өөрийн орон нутагтаа хандивын ажил зохион байгуулна. Үндэсний бөхийн холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд чамгүй зүйлүүдийг хийж хэрэгжүүлдэг. Энэ жилийн хувьд цас зудын байдал үнэхээр хүнд байгаа учраас тусламжийн үйл ажиллагаанд хамтарч ажиллах хүсэлтэй бүхий л газартай нээлттэй байдлаар хамтарч байгаа гэдгээ хэлмээр байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 21, 2024 13:28

ganhuyag ooroosoo tawan caas ogoooch chadahgui yu

Одхүү
Одхүү
2 сар 21, 2024 14:09

Өөрсдөөсөө сохор зоос гаргахгүй бааснууд юмаа .Юм л бол хотын бид хэдийг зулгаах юмаа

Зочин
Зочин
2 сар 21, 2024 14:54

ХАРЦАГА ГАНХУЯГ ЭНЭ ТЭНД Л ДАЛДАГНААД ЯВАХЫН ЧИ ОДОО БОЛЬЧИХООЧ ХОЁУЛАА НЭГ САЙХАН ХАЛЗ БАРИЛДЬЯ ЧИ НАМАЙГ ДАВБАЛ БИ ЧАМД УНАЖ ЯВАА ПРУСС 10 ӨГЬЕ ЧИ ХАРИН УНАВАЛ НАДАД ЛЭЭКСУС 570 ӨГӨХ ЮМ УУ?

Холбоотой мэдээ

Back to top button