Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ 52 жилийн дараа дахин сар дээр газардлаа

“Intuitive Machines” нэртэй Америк компанийн “Odyssues” нэртэй сансрын хөлөг пүрэв гарагт /2024.02.22/ сар дээр газардсан байна. Хамгийн сүүлд АНУ-ын хөлөг 1972 онд буюу 52 жилийн өмнө “NASA”-ийн Аполлон 17 төслөөр сар дээр газардаж байжээ.

Тус газардалт нь хувийн эзэмшлийн компани анхны удаа сарын гадаргуу дээр хөлгөө байршуулсан түүхэн амжилт гэдгээрээ онцлог юм.

“Odysseus” хөлөг сарын өмнөд туйлаас 300 км-ын зайд оршдог Малаперт А нэртэй хонхрын ойролцоо газардсан юм. Хөлөг газардсанаасаа хоёр орчим минутын дараа удирдлагын багтай холбоо тогтоох ёстой байсан ч сигнал ирэх гэж бага зэрэг удсан байна.

Odyssues хөлөг, зургийн эх сурвалж: Reuters

Хэсэг хугацааны дараа Их Британид байрлах харилцааны антенна бүдэгхэн дохио хүлээн авч “Odysseus” амжилттай газардсан гэдгийг баталжээ. Төслийн удирдагч Тим Крэйн “Ямар ч эргэлзээгүйгээр манай төхөөрөмж сарны гадаргуу дээр байгааг баталж байна. Одоо сигнал дамжуулж байгаа” хэмээсэн юм.

“NASA”-ийн Билл Нельсон “Сүүлийн 50 гаруй жилд АНУ анхны удаа сар дээр эргэн очлоо. Өнөөдөр, хүн төрөлхтний түүхэнд анхны удаа арилжааны компани, Америк компани хөлгөө хөөргөн сар дээр газардлаа. Мөн өнөөдөр NASA-ийн арилжааны түншлэлийн хүчин чадал, ирээдүйг харуулсан өдөр байлаа” гэжээ.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 23, 2024 12:49

odoo tegeed sansriin nisgegchee avaachij hulduuj alav daa 1972 onih bol evluuleg baisan.Jinheneesee hun buulgana gej tenegteh vii dee

Холбоотой мэдээ

Back to top button