УЛС ТӨР
Нийслэлийн төсвийн тодотголд Ж.Батбаясгалан эзгүй, 22 төлөөлөгч ирсэнгүй

НИТХ-ын зөвлөл өнгөрсөн лхагва гарагт /2024.02.21/ хуралдаж НИТХ-ын ээлжит бус 17 дугаар хуралдааныг өнөөдөр /2024.02.23/ хуралдуулахаар болсон. Энэ хуралдаанаар,
- Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлд нийслэлээс авч хэргжүүлж буй арга хэмжээ
- Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
- 2024 оны нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах нэгдүгээр хэлэлцүүлэг
- Машин цагийн зардлын тариф шинэчлэн батлах зэрэг дөрвөн асуудлыг хэлэлцэх юм.
Тэгвэл Нийслэлийн төсөвт тодотгол хийх чухал хуралданд НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан эзгүй, гадаадад яаралтай томилолтоор явжээ. Иймд түүнийг нийслэлийн хурлын төлөөлөгч, хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр орлож байна.
Мөн өнөөдрийн ээлжит бус хуралдаанд нийт 45 төлөөлөгч ирэх ёстойгоос 23 төлөөлөгч л иржээ. Гэсэн ч хуралдааны ирц 50-аас дээш хувийг хангаж байгаа учир дээрх асуудлуудыг хуулийн дагуу хэлэлцэх юм.
Нийслэлийн төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ сарын 28-нд товложээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Батбаясгалан гэж бадамжунайгын суганы үс бандийг байранд нь тавиачээ
Миеэгийн фракц миегнэж эхлэвүү дээ ?
Батб
Хотын чухал ажлыг үл тоогсод дуусах хугацаагаа хүлээгээд хоолны савнууд юуч хийсэнгүй хайран 4н жилийг үдлээ