Украины дайн эхлээд хоёр жил өнгөрлөө

Хоёр жилийн өмнө энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэл гарган Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаагаа мэдэгдсэн. Одоо Орос-Украины дайн гурав дахь жилдээ орох гэж байна.
Байлдааны талбарт ОХУ-ын зэвсэгт хүчин цэрэг, зэвсэг, сумны хангамжаар Украины армийг илүүрхэж байгаа. Өнгөрсөн жилийн зунаас хойш дайны фронт царцсан байдалд орж, аль тал нь ч ахиц гаргалгүй ирсэн.
Тэгвэл Украины арми фронт дээр гол тосгонуудын нэг болох Авдеевкаг олон сарын турш байлдсаны эцэст орхин гарч, ухарсан юм. Ийм нөхцөл байдал тулгарсан Украины зэвсэгт хүчний Оросын дайралтыг зогсоон, сөрөг довтолгоо хийх чадамж барууны орнуудын мөнгөн болон улс төрийн дэмжлэг дээр тулгуурлаж байна.
Өнгөрсөн жилийн сүүлээс хойш Жо Байдены санал болгосон Украин руу 60 тэрбум ам.долларыг илгээх хуулийн төсөл Конгресст гацсан байгаа юм. НАТО-гийн дарга Йенс Столтенберг “Өнгөрч буй долоо хоног бүр Украины фронтод илүү олон хүн амь үрэгдэнэ” гэсэн.
АНУ-ын Сенатын танхим өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2024.02.13/ Украин, Израил, Тайвань руу илгээх 95 тэрбум ам.долларын тусламжийн хуулийн төслийг дэмжсэн юм.
Гэвч тус төсөл Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд Найрамдах намын гишүүдээс эсэргүүцэлтэй тулгараад буй.
Европын холбооны хувьд Унгар улс өнгөрсөн жилийн сүүлээс хойш Украин руу илгээх тусламжийг эсэргүүцэж ирсэн. Харин Энэ сарын эхээр Европын холбоо хуралдахад Унгарын Ерөнхийлөгч Виктор Орбан 54 тэрбум ам.долларын тусламжид хориг тавиагүй юм.
Энэ онд Орос-Украины дайн ямар төлөвтэй өнгөрөх талаарх анализыг доорх линкээр орж уншаарай.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.