Макрон: ОХУ дайнд ялахгүй, ялж болохгүй

Даваа гарагт /2024.02.26/ Парис хотноо Украинд үзүүлэх барууны орнуудын тусламжийг бэхжүүлэх зорилготой чуулган болсон байна. Францын Ерөнхийлөгчийн албанаас мэдээлснээр тус чуулган ОХУ-ын Украинд явуулж буй дайныг ялахын төлөөх эв нэгдэлтэй байдлаа бататгах зорилготой явагджээ.
Чуулганы нээлтэд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон үг хэлэхдээ “ОХУ энэ дайнд ялж чадахгүй, ялж болохгүй” хэмээж Европын аюулгүй байдал эрсдэлд орсныг онцолсон байна.
Тус чуулганд Германы Канцлер Олаф Шольц, Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвил Камерон, Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте, гэх мэт 20 гаруй орны томоохон албан тушаалтнууд оролцсон юм.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский видео бичлэгээр дамжуулан чуулганд үг хэлэхдээ “Бид хамтдаа олон сая амь нас аварч чадсан, бас хамтдаа Путинийг бидний ололт амжилтыг устгаж, бусад орнуудыг түрэмгийлэхээс сэргийлэх хэрэгтэй” гэсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт /2024.02.19/ Украины зэвсэгт хүчин фронт дээрх Авдеевка тосгоноос цэргүүдээ татсан. Үүний дараа ОХУ-ын арми тус тосгоныг удирдлагадаа авсан нь 2023 оны зунаас хойш царцсан байдалд орсон фронтод гарсан хамгийн том өөрчлөлт болсон юм.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОХУ заав�##� ялах ёстой.
Макрон гэж 2 нүүрлэсэн новшийг дэлхий даяараа мэднэ шдэ Тэрниий хүссэнээр болохгүй гэдгийг ОХУ нотлож бга шдэ
Макрон гэгч өөрөөсөө 24 насаар эгч хөгшин чагванцад дөрүүлсэн новш юу мэдэхэв дээ. Өөрийн амьдр�##�аа мэдэхгүй тэнэг бусад орны ажил амьдр�##�ыг хэзээч мэдэхгүй. Ер нь цөмийн зэвсэгтэй агуу том гүрэн дайнд ялагддаг юм уу дэлхий нийтийн тэнэгүүдээ. Үгээ олж ч�##�чиж бай. Энэ европын орнуудын тэнэг удирдагчид сүүлийн 2 жил хамтраад орос руу дайрлаа. Орос орон харин их л тэвчээртэй хүлээж байна даа. Нэг л мэдэхэд америк япон дээр я�##�аа яг түүн шиг украйн болон европын нөхөд дээр цөмийн бөмбөгөа тэслэх вийдээ.
Ха ха энэ мэт жүжигчид хаа сайгүй л байна