“BTS”-ийн V ирэх долоо хоногт шинэ уран бүтээлээ цацна

Өмнөд Солонгосын алдарт “BTS” хамтлагийн бүх гишүүд цэргийн албанд явсан. Тэгсэн ч гэсэн тус хамтлагийн гишүүд ганцаарчилсан уран бүтээл гарган шүтэн бишрэгчдэдээ бэлэг барьсаар байгаа юм.
Тухайлбал Жимин өнгөрсөн арван хоёрдугаар сард Жонгүгтэй хамт Ёнчон бүс дэх цэргийн ангид алба хаахаар явсан. Үүнээс долоо хоногийн дараа Жимин “Closer Than This” нэртэй ганцаарчилсан уран бүтээлээ гаргасан байна.

Тэгвэл тус хамтлагийн V ирэх долоо хоногийн баасан гарагт /2024.03.15/ “FRI(END)S” нэртэй Англи хэл дээрх ганцаарчилсан уран бүтээлээ гаргана гэж “Big Hit Music” энтертайнмент мэдэгджээ.
V цэрэгт явахаасаа өмнө, есдүгээр сард “Layover” нэртэй ганцаарчилсан цомгоо гаргасан. Өмнөд Солонгосын “Hanteo” чартаас харвал зургаан дуунаас бүрдсэн тус цомог нь эхний өдөртөө 1.67 сая хувь борлуулагдаж, эхний өдөртөө хамгийн их борлуулагдсан цомогтой К-поп уран бүтээлчийн рекорд тогтоосон байна.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.